Чингэлтэй дүүргийн 13, 15, 16, 18-р хорооны иргэд дахин төлөвлөлтөд орох хүсэлтээ илэрхийллээ
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013.06.13

Чингэлтэй дүүргийн 13, 15, 16, 18-р хорооны иргэд дахин төлөвлөлтөд орох хүсэлтээ илэрхийллээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөдУлаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Чингэлтэй дүүргийн 13, 15, 16, 18-р хорооны иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.

Уулзалтын эхэнд 2100 гаруй иргэний дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтийг Хайлааст, Дэнжийн мянга, Чингэлтэй дэх Захирагчийн албаны дарга Б.Батсүх Засаг даргад гардууллаа.

Нийслэлийн Засаг дарга “Бид гэр хорооллыг хөгжүүлэхэд газрыг шинэчлэн зохион байгуулах буюу инженерийн шугам сүлжээг хашааны үзүүрт хүргэх, дахин төлөвлөлт буюу хөрөнгө оруулагчтай тохироод газраа чөлөөлж тохилог сууцанд орох, бизнесийн чиглэлээр газраа худалдах гэсэн 3 хувилбарыг иргэддээ санал болгож байгаа.

Чингэлтэй дүүргийн 13, 15, 16, 18-р хорооны иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.

Эдгээр хувилбаруудаас сонголт хийх эрх газрын эзэд болсон та бүхэнд байгаа учир өөрсдөө сонголтоо хийж, дахин төлөвлөлтөд хамрагдах боломжтой” гэдгийг хэллээ. Чингэлтэй, Хайлаастын иргэд танилцуулгыг сонсоод дахин төлөвлөлтөд хамрагдах болсондоо баяртай байна гээд дасаж сурсан газраа тохилог орон сууц бариулж амьдрах хүсэлтэй  байгаагаа илэрхийлэн юм.

Нийслэлийн Засаг дарга “Дахин төлөвлөлтийг сонгож байгаа тохиолдолд та бүхэн гүйцэтгэгч компаниудтай хэрхэн яаж тохиролцоо хийснээс бүх зүйл шалтгаална.

Тиймээс газраа байраар солихдоо өрөөг бус ам метрийг сайн тооцоолж тохиролцоорой, бид  гүйцэтгэгч компаниудад урилга явуулахдаа санхүүгийн чадамжтай, орон сууц баригдах хугацаанд иргэдийг байршуулах түр байртай байх ёстой гэсэн шаардлагыг тавьж, гүйцэтгэгч компаниар түр оршин суух байрны түрээсийг хариуцуулж байгаа нь нэг талаараа хөрөнгө оруулагчийг түргэвчлүүлж байгаа хэрэг юм. Та бүхэн бол азтай хүмүүс.

Учир нь хүний барьсан байшинд бус өөрсдөө харж байгаад байшингаа бариулж тохилог дулаан орон сууцандаа орох боломжтой болж байгаа юм” гэлээ.