Ц.Баярсайхан сайд Батаартай “танилцав”
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.06.14

Ц.Баярсайхан сайд Батаартай “танилцав”

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан УИX- ын чуулган завсарласан энэ хугацааг ашиглан хувь, хувьсгалын ажлаа сайтар амжуулж яваа бололтой.

Тираннозавр Батаар

Өдөр алгасалгүй шахуу гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгын ажлын эхлэлтэй танилцан зав муутайхан яваа ч АНУ-аас зарга шүүхдэлцэн авч ирсэн Батаартай танилцах цаг гаргахаа мартсангүй.

Өчигдөр 11 цагийн үед Сүхбаатарын талбай дээгүүр яаруухан алхах Барилга, хот байгуулалтын сайд хажуудах хүнтэйгээ нухацтай ярилцсаар Батаарын «Би гэртээ ирлээ» байшингийн зүг алхаж одов. Араас нь хараа тавибал шулуухан алхсаар Батаарын башингийн булан тойрох нь үзэгдээд бараа тасарсан юм.

УИХ-ын хамгийн тулхтай, гүндүүгүй Монгол эр хүний зантай гишүүний нэг Ц.Баярсайхан сайд их ажлаа түр зуур ч гэсэн умартаж аварга үлэг гүрвэлийн ястай сайтар танилцсан нь дамжиггүй.