2012.10.22

Шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар зарлалаа

Эзэн Богд Чингис хааны үеэс энэхүү хурмастын амьтныг эрэлхэг, хүчирхэгийн билэгдэл гэж эрхэмлэн дээдэлж ирсэн. Монгол орны түүх соёл, нүүдэлчин ахуй, их хаадын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар зарлалаа. Үндэсний бахархалт шувууг зарлан тунхаглах ёслолын ажиллагааны журам батлах тухай арга хэмжээг Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхийг Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжавт даалгалаа.

 

Энэхүү ёслолын ажиллагаанаас хойш шонхор шувууны дүрийг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн билэгдэл болгох, шонхор шувууг зүй бусын хорогдол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэхийг нийт иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид уриаллаа.Ихэнх улс орон өөрийн орны Үндэсний шувууг сонгож, түүнийг хамгаалах үйл ажиллагаа эрчимтэй явуулдаг. Одоогоор дэлхийн 87 орон Үндэсний шувууг сонгон зарлаад байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.