Т.Бямбаа: Авто зам эзэнтэй байх ёстой
Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа
2013.06.17

Т.Бямбаа: Авто зам эзэнтэй байх ёстой

Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаатай ярилцлаа.

Хатуу хучилттай авто зам барих компаниуд энэ жилээс зохион байгуулалттайгаар бүтээн байгуулалтад оролцох бололтой?

Манай холбооноос хатуу хучилттай авто зам барихад оролцох компаниудыг төрөлжүүлсэн байдлаар оруулах бодлого баримталж байна. Замын суурь, далан барих, гүүр, ус зайлуулах хоолой барина гэх мэтээр. Түүнээс нэг компани замын бүх ажлыг гүйцэтгэнэ гээд зөвхөн асфальтны үйлдвэр байгуулахад л 500 сая орчим төгрөг шаардагдана. Тиймээс төрөлжсөн байдлаар явбал аль аль талдаа ажил хийхэд хялбар. Замыг хугацаанд нь дуусгахад ийм зохион байгуулалт чухал нөлөөтэй.

Авто зам барьдаг компаниудыг ажилдаа хариуцлагагүй хандвал “хар дансанд” оруулах яриа байна. Ийм “дансанд” орчихвол лав сайнгүй байхаа?

Манай холбоо, яамтай хамтраад гэрчилгээ өгөхөөр болж байгаа.

Тендерт ялж, барих эрхийг нь авсан замаа хугацаанд нь барихгүй, эсвэл чанаргүй барьдаг, алдаа, дутагдлыг давтан гаргасан компаниудыг “хар дансанд" оруулна. Зам, тээврийн сайдын зөвлөлийн хурал дээр замыг муу барьдаг, хариуцлагагүй компаниудын эрхийг хасах юм байна. Ажпын хариуцлагатай, замаа чанартай барьж, хугацаанд нь хүлээлгэж өгдөг компаниудыг яах вэ гэдэг асуудал хөндөгдсөн. Манай холбоо, яамтай хамтраад гэрчилгээ өгөхөөр болж байгаа.

Зам баригдлаа. Хяналтыг хэрхэн тавих ёстой вэ? Зам, тээврийн яамнаас хяналтыг сайжруулахад нэлээд анхаарч байна.

Саяхныг хүртэл орон нутагт баригдаж буй хатуу хучилттай авто замд тавих хяналт бараг байсангүй. Баян-Өлгийд нэг зам баригдлаа гэхэд хяналт тавьдаг инженер, мэргэжилтэн нь Улаанбаатар хотод. Хол учраас хааяа нэг алдаг оног шалгана. Зам дээр хяналт байх зайлшгүй шаардлагатай. Харин одоо Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас хяналтын баг гаргахыг зөвлөж, сүүлдээ замын чанарын хянаптын компани бий болсон. Зам баригдахтай зэрэгцээд хяналтын компанй хяналтаа хийгээд явна. Зам, тээврийн яамнаас баригдаж буй замуудад долоо хоног, 14 хоногт очижхянаж, шалгадаг боллоо. Зам, тээврийн сайд А.Гансүх Дорноговь аймагт ажиллахдаа ийм хяналт, шалгалтыг байнга хийнэ. Гэхдээ дарамталж, ажил хазаарлахын тулд биш, хамтарч ажиллахын төлөө гэдгээ хэлсэн.

Дотоодын компаниудын тоо нэмэгдэж байна уу? 3ам барилгын хэдэн компани байдаг вэ?

Замаа товлосон хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн өгч чадахгүйгээс хөрөнгө оруулалтаа салхинд хийсгэх эрсдэл бийг тооцоолох ёстой.

Сүүлийн үед Монгол компаний тоо өсч байна. Тусгай зөвшөөрөлтэй компани 400 орчим бий. Монголын Авто замчдын холбоонд гишүүнээр элсээд хатуу хучилтай авто зам баримаар байна гэсэн санал ирдэг. Бид чулууны хэмжээ, шаврын агууламжаас эхлээд маш нарийн технологи байдаг гэдгийг ойлгуулдаг. Та бүхэн авто замын салбарт үнэхээр хөрөнгө оруулалт хиймээр байвал далан, гүүр, хоолой барьж, туслан гүйцэтгэгчээр ажиллах менежмэнтээ тодорхой болго гэх мэтээр зөвлөнө. Түүнээс биш 30 км хатуу хучилттай авто зам барих тендерт ялсан туршлагагүй компани баахан хөрөнгө оруулдаг. Замаа товлосон хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн өгч чадахгүйгээс хөрөнгө оруулалтаа салхинд хийсгэх эрсдэл бийг тооцоолох ёстой.

Улаанбаатар хотод хатуу хучилттай авто зам баригдана. Шинээр барьсан зам жил болохгүй эвдэрдэг гэсэн шүүмжлэл бий ?

Хатуу хучилттай автозам шинээр барина, 33 уулзвар байгуулна. Нийслэлийн ЗДТГ дээр болсон хуралд сууж байхад “Ийм уулзварууд ингээд эртхэн хийчихгүй. Болох байж шүү дээ” гэсэн бодол төрсөн. Тойрсон олон уулзварыг эгц явахаар болгочихоор түгжрэл саарахаар байдал илт харагдсан. Монгол компаниудад зам барих боломж улам их болж байна. Улаанбаатар хотод зам барихад олон жилийн туршлагатай сайн компани ажиллах ёстой. Хөдөө орон нутагг баригддаг замаас тэс өөр нөхцөл байдаг. Шинэ компаниудын төлөөлөл манай холбоонд “уулзварын засвар авъя” гэсэн санал тавьдаг. Тухайн баригдаж буй замыг хэдэн жилийн туршлагатай, ямар компани, хэдий хугацаанд ашиглалтад оруулах тухай танилцуулгыг тухайн зам дагууд байршуулчихна. Иргэд хараад мэдэж байг гэх үүднээс ийм шийдвэр гаргасан. Хотын зам амархан эвдрээд байгаагийн шалтгаан хугацаа алдаж, хүйтний улиралд ажлаа хийдэгтэй холбоотой. Мөн үерийн ус зайлуулах хоолой, шугам барьдаггүй.

Хотын замыг хариуцан эзэн, эвдрэл гэмтлийг засварлах компани бий юу?

22-ын товчооноос цаашаа гараад улсын чанартай зам учраас эвдрэл гэмтлийг нь хариуцах эзэнтэй байдаг. Гэтэл Улаанбаатар хотын зам эзэнгүй.

22-ын товчооноос цаашаа гараад улсын чанартай зам учраас эвдрэл гэмтлийг нь хариуцах эзэнтэй байдаг. Гэтэл Улаанбаатар хотын зам эзэнгүй. Хотын замыг арчилж тордох эзэнтэй болгох хэрэгтэй. Дүүрэг, дүүргээр нь хуваагаад хувийн компаний мэдэлд шилжүүлээд, тэдгээр компани арчилгаа, тордолгоо хийж болно.

Тэмдэглэгээг нь сэргээж, унасан тэмдгийг нь босгоод, цасыг нь цэвэрлээд байх боломжтой. Ядаж замд нөхөөс гарахгүй шүү дээ. Замд баталгааны хугацаа гэж бий. Эхлээд нэг жил байсан, одоо гурван жил болсон. Энэ хугацаанд технологиос болж замд эвдрэл гарвал гүйцэтгэгч компани хүлээнэ. Түүнээс бус өдөр тутмын арчилгаа цэвэрлэгээ, тэмдэглээг хариуцахгүй. Уг гурван жилийн хугацаанд замыг гүйцэтгэсэн үнийн дүнгийн 2-5 хувийг барьцаанд авч үлддэг.

Замын арчлалт хийж байна уу? Манайхан зам бариад мартдаг шиг санагддаг юм.

Хатуу хучилттай авто замыг шинээр баригдаж ашиглалтад орсон өдрөөс нь эхлээд байнга арчилж тордож байх ёстой. Хүнд даацын авто машин явж байгаад замын гопд дугуй нь хагарлаа.

Манайхан “данхраадаад” нөгөө шинэ зам дээр хонхор, цөмрөлт үүсгэдэг. Жаахан хонхор үүсэхэд тэнд нь бороо, цасны ус тогтоод зам эвдрэх эхлэл болно.

Замыг хайрлаж дээдлэх ёстой. Ер нь, замын нэг км тутмын арчилгаа, тордолтын хөрөнгө гэж тодорхой мөнгө төсевлөөд хувийн компаниудад хариуцуулахад л асуудал шийдвэрлэгдэнэ.

Хатуу хучилттай авто замын өртөг өндөрсөх нь ямар шалтгаантай вэ?

Замын чанартай холбоотой гэж болно. Орон нутагт баригдаж буй хатуу хучилттай авто замын өргөн нь долоон метр, зузаан 5-7 см байдаг. ЗТЯ, манай холбоо хамтраад 20 см суурийг цемент болон бэхжүүлэх бодисоор бэхжүүлэхээр болсон, Дөрвөн см цементэн суурь, гурван см өнгө асфальт явуулж, чанаржуулсан битумээр хийхээр замын өртөг өндөр гараад байгаа юм. Орон нутагт баригдах нэг км хатуу хучилттай авто замын өртөг 510-540 сая төгрөг болж байна.