Ч.Нанжаа: 2030 оны инженерийг одооноос бэлтгэх хэрэгтэй
''Анхны анжис'' ХХК-ий захирал, доктор /Ph.D/ Ч.Нанжаа
2013.06.24

Ч.Нанжаа: 2030 оны инженерийг одооноос бэлтгэх хэрэгтэй

 ''Анхны анжис'' ХХК-ий захирал, доктор /Ph.D/ Ч.Нанжаатай төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн талаар ярилцлаа.  

-Төмөрлөг, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд манай улс анхаарах цаг нь болсон гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Хөгжүүлэх арга зам нь таны бодлоор юу байх вэ?

Энэ чиглэлээр монгол орон дэлхийн улс орнуудаас олон зуун жилээр хоцорч яваа. Манай ард түмэн хөгжсөн, хөгжиж байгаа орнуудтай гадаад харилцаагаа хөгжүүлж ирсэний дүнд машин техникийг саадгүй худалдан

Жижиг тракторын хадуурын редуктор

авах бололцоотой байдаг нь сайшаалтай.

Гэвч өөрөө хийхгүй байгаагаас олсон хэдэн төгрөгөө сайн муу янз бүрийн чанартай, чанаргүй хийсэн машин тоноглолд зарцуулж байна. Иймээс үйлдвэрлэгч орны хэлсэн үнээр худалдан авахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа.

Энэ нөхцөл нь хараат байдлыг бий болгож байна. Дэлхийн хөгжилтэй орон нь машин үйлдвэрлэлээ хөгжүүлж байж хөгжилтэйд тооцогдох болсон. Бид үргэлж хэрэглэгч орон байх нь үнэхээр хэцүү. Тусгаар тогтнолоо алдахад ямагт бэлэн байна шүү дээ. Үүнийг төр засаг бүх ард нийтээр жигд ойлгох нь юу юунаас чухал байна. Энэ нь ард түмэн маань машин бүтээхэд ямар оюун, ухаан хөдөлмөөр ордгийг ойлгодог болно гэсэн үг.

-Хэрэглэгч орон гэдгийг олон хүн хэлж байгаа. Төмрийн хүдэргүй улсууд машин үйлдвэрлээд байхад бид яагаад хөгжиж чадахгүй байна вэ?

Тармуур

Тэгэхээр юуны өмнө мэдээллийн бүх байгууллага монголд машин сэлбэг эд анги үйлдвэрлэх гэж оролдож байгаа өчүүхэн бага ч гэсэн оролдлогыг дэмжин дэлгэрүүлэх, урам өгөх талаар төрөөс бодлого чиглэлтэйгээр ард түмэнд хүргэх хэрэгтэй. Нэгэн жишээ хэлье.

Манай компани дээр тэр жил үндэсний олон нийтийн телевизийн сурвалжлагч ирж бидний хадуур, тармуур, төмс тариалахаас хураах хүртэл үйл ажиллагаа явуулах иж бүрдэл техникийг сурвалжлах боллоо.

Тэгэхэд бидний үйлдвэрлэсэн техникийг өөрсдөөр нь хаалгаж /далдалж/ байгаад бичлэг хийсэн бөгөөд бид уг нь хийсэн техникээ олон нийтэд үзүүлье гэж бодсон юмсан гэж хэлэхэд тэр сурвалжлагч болохгүй Нанжаа гуай, биднийг таны техникийг үнэгүй сурталчиллаа гэж загнуулна гэж билээ.

Морин хадуур

Үүнээс үзвэл манай олон нийтийн телевиз нь олон түмний мөнгөөр тэжээгдэж байгаа мөртлөө ард түмэнд хэрэгтэй мэдээлэл хүргэхээс татгалздаг ийм шударга бус ажиллагаатай, хууль дүрэмтэй байгаа нь цаанаа бидний хөгжлийг боосон, монголчууд юу ч үйлдвэрлэж чадахгүй байсан нь дээр  гэсэн хорон санаа агуулсан ч байж болох юм.

Өөрөөр хэлбэл бид юу ч үйлдвэрлэж хийж чадахгүй байвал хэнд ашигтай вэ.

Ийм байдлаа яаралтай засахгүй, хөгжсөн орны телевизийг дуурайж байгаа бол үнэхээр харалган бодлого гэж хэлэхээс өөр юу гэх вэ?

-Металлург, машин үйлдвэрлэлийн салбараар улс орны хөгжлийг хэр баттайг мэддэг. Цаашид бүхнийг гаднаас аваад байх нь хэр хор уршигтай вэ?  

Төмсний үрлүүр, ТҮ-01

Энэ бол машин үйлдвэрлэл хөгжихөд онцгой чухал. Яагаад гэвэл өөрийн орондоо үйлдвэрлэсэн техникийг ард түмэн нь хэрэглэхгүй, машин үйлдвэрлэлийг ойлгохгүй бол уг үйлдвэрлэлийг дампуурал хүлээж байдаг.

Иймд ард түмэн бидний үйлдвэрлэсэн зүйлийг хүлээж авахгүй төр нь цогц бодлогоор дэмжихгүй бол хичнээн сайн инженер байлаа ч зэвэрнэ гэдгийг ойлгох шаардлагатай.

-Хөгжлийн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрт энэ салбарыг орхигдуулсан зүйл байдаггүй шүү дээ. Ямартай ч хөгжүүлж байгаа л гэдэг?

Бид зөвхөн ярьж, тайлан бичих замаар амиа хоохойлон цагийг өнгөрөөж төсвийн хөрөнгийн төсөл нэрээр эсвэл эрдэм шинжилгээний тайлан бичих замаар явдгаа тас зогсоох цаг болсон.

Шинэчлэлийн засгийн газар шинэчлэл хийх гэж байгаа бол төсвийн мөнгийг идчихээд зузаан тайлан өгч цаасаар хуурдаг нөхдүүдийг зогсоох хэрэгтэй.

Сүрэл цацагч

Бүр зарим нь 50-иад жил тайлан бичиж, үйлдвэрлэлд нэвтэрсэн нэг ч бодит ажил хийгээгүй эрдэмтэн докторууд хүртэл байдаг.

Өөрөөр хэлбэл бодит биет зүйл хийж инженер гэдэг мэргэжлийн ид шидийг үзүүлэх нь ард түмэн машин үйлдвэрлэлийг ойлгох маш том хөдөлгүүр болно.

Ингэхгүйгээр инженер гэдэг хүний ашиг ч байхгүй, бэлтгэсний ч хэрэггүй болно. Ялангуяа төр инженерийг онцгойлон бодлогоор бэлдэх хэрэгтэй. Үүний тулд тусгай программ /хөтөлбөртэй/ 2030 оны инженерийг одооноос бэлдэж эхлэх хэрэгтэй.

Мэдээж машин үйлдвэрлэл хөгжихөд сайн мэдлэгтэй инженерүүд чухал учраас түүний сургалтаас эхлэх нь чухал байна.

-Манайд хангалттай мэргэжилтнүүд нь байна гэж докторууд ярьж байсан ш дээ?

Яагаад ийм дүгнэлтэд хүрэх гэхээр зарим дээд сургууль инженер бэлдээд 50 гаруй жил болж байхад тэдний бэлдсэн 4000 гаруй инженерээс зөвхөн

Нарийн ногооны үрлүүр

115 хүн буюу гурав хүрэхгүй хувь нь үйлдвэрлэл дээр ашиглаж байгаа баримт байна. Та нөхөд бодоод үз.

Хэрэв инженер бэлтгэдэг дээд сургуулийг гурилын үйлдвэртэй зүйрлэвэл 3 хувийн цэвэр гурилын гарцтай үйлдвэрийг улс 50 жил тэжээсэн байна гэсэнтэй утга нэг болж байна.

Ийм учраас инженерийн сургалтыг онцгойлон авч үзэх, онцгой авьяастай хүүхдүүдийг авч Засгийн газраас тусгай хөтөлбөрөөр сургаж ирээдүйд машин үйлдвэрлэдэг орон болох суурь фундаментийг одооноос тавихгүй бол бид хоцрогдсон хэвээрээ байвал хэнд ашигтай вэ гэдгийг бодох цаг болжээ.

-Та бол хөдөө аж ахуйн салбарт 50 гаруй патиент, ашигтай загварыг зохион бүтээсэн хүн. Энэ ч утгаараа дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн. Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

60 мянган хүн, айл өрхийн хөдөлмөрийг хөнгөвчлөх нарийн ногооны

Төмс хураагч

тракторын үрлүүр хийсэн. Одоо манай улс жилдээ 60 мянган өрх нийт 10 мянган га-д тариалалт хийж, жилдээ 97 мянган тн ургац хурааж байгаа. Хэрвээ энэ үрлүүрийг ашиглавал тэр 60 мянган хүний хөдөлмөр 200 ширхэг ийм багажаар л хийгдэх боломжтой. Хөдөлмөр хөнгөвчилнө, цаг хугацаа хэмнэнэ. Өдөрт 5 га газар үр цацаж, арван өдрийн дотор 50 га газарт тарина. Байцаа таригчийг одоо хийхээр төлөвлөж байгаа.

-Энэ салбарыг хөгжүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжихэд чухам юу хийх хэрэгтэй вэ?

Үйлдвэрлэгчид бор зүрхээрээ явж байгаа. Уг нь төр эдийн засаг харалгүйгээр машин үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Ямар ч хаант засгийн үед, феодалын үед ч төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбараа дэмжиж

Суваг татагч анжис, чацарганы суулгахад мөн ашиглана

ирсэн.

Сайн төмөр, сэлбэгтэй улс нь хөгждөг учраас дэмжих зайлшгүй шаардлагатай. Гэтэл одоо манай төрийн хүмүүс хэрэглэгч байгаа юм уу, гэж сонин асуулт тавьдаг. Хэрэглэгч байгаа учраас л бидний хэдэн үйлдвэрлэгчид ажиллаж байгаа биз дээ.

Төр мэдрэмж муутай байна. Манай удирдлага ойлгохгүй байгаа юм. Машин үйлдвэрлэлийн салбар 200-300 жил хоцорчихоод байхад, үүнийг хариуцдаг засгийн газрын агентлаг бараг алга. Хоцорч буй салбараа түрүүлж хөгжүүлэх хэрэгтэй юм