ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавел Пиччиныг манай улсад ажиллах албан томилолтын хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчид хандан өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж, олон чухал төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэл, суурийг тавьсанд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн Залуучуудын хөгжлийн төслийг хэрэгжүүлэх болсон тухай ч ярьж байсан.
НҮБ-ын Хүн амын сангаас ХАХНХЯ-ны хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд анхаарч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэнээ онцоллоо.
Суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавел Пиччины “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хэдийгээр шинээр байгуулагдсан боловч хүн амын хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн чухал шийдвэрүүд гаргаж, НҮБ-ын Хүн амын сантай бүхий л талаараа хамтран ажиллаж ирсэнд талархаж, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сангаас ХАХНХЯ-ны хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд анхаарч, энэ чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж ирсэнээ ч онцлон хэлсэн.
Тэрбээр цаашид НҮБ-ын Хүн амын санг төлөөлөн ажиллах суурин төлөөлөгчтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэд уламжиллаа.