МСҮТ-үүдэд шинэ хичээлийн жилд 26 175 хүүхэд суралцана
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад 2013-2014 оны хичээлийн жилд шинээр 26175 суралцагч элсэн суралцахаар болсон байна. Жил бүр тухайн орон нутаг, бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаан дээр үндэслэн политехник коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн шинэ элсэлтийн саналаа
Улаанбаатар хотод нийт элсэгчдийн дийлэнх хувь буюу 10530 элсэлт авахаар болсон байна.
Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлдэг бөгөөд тухайн элсэлтийн саналыг Үндэсний Зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулдаг.
Энэ хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн байгаа нь 2,5 жилээр суралцах суралцагчид нэмэгдсэнтэй холбоотой аж.
Аймаг, бүс нутаг бүрт тэргүүлэх салбар нь тухайн нутгийнхаа онцлогоос шалтгаалан өөр өөр байна.
Энэ хичээлийн жилд элсэлт авч байгаа мэргэжлүүдийг бүс орон нутаг, тэргүүлэх салбараар нь ангилж үзвэл Улаанбаатар хотод нийт элсэгчдийн дийлэнх хувь буюу 10530, Төвийн бүс 3978, Баруун бүс 3915, Хангайн бүс 3852, Говийн бүс 2665, Зүүн бүс 1235 тус тус нийт 188 мэргэжлээр элсэлт авахаар болсон байна.
Суралцах мэргэжлүүдийг тэргүүлэх салбараар нь ангилж үзвэл барилгын салбарт 8945, ХАА-н салбарт 3749, боловсруулах үйлдвэрт 3497 тус тус давамгайлж байна. Мөн аймаг, бүс нутаг бүрт тэргүүлэх салбар нь тухайн нутгийнхаа онцлогоос шалтгаалан өөр өөр байгаа ажээ. /Дэлгэрэнгүйг хүснэгтээс харна уу/