“Ажилтай орлоготой-Улаанбаатарчууд” чуулган амжилттай боллоо
НЗДТГ, Нийслэлийн хөдөлмөрийн газар “Ажилтай орлоготой-Улаанбаатарчууд” хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгууллаа.
2013.06.03

“Ажилтай орлоготой-Улаанбаатарчууд” чуулган амжилттай боллоо

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээр, Нийслэлийн гурван талт хамтын хэлэлцээрийн хүрээнд өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, нийслэлд тулгамдаад байгаа хөдөлмөр эрхлэлтийн асуудал, иргэдийн ажилгүйдэл түүнээс үүдэлтэй орлогын хомсдол, “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн баталж цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичгийг чуулганаас гарган бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргүүлэхэд уг чуулганы зорилго оршиж байлаа.

““Ажилтай орлоготой-Улаанбаатарчууд””  хөдөлмөрийн бага чуулганыг  НЗДТГ, Нийслэлийн хөдөлмөрийн газар 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээж үг хэллээ.

Чуулганд 150 гаруй төлөөлөгч оролцлоо.

Хөдөлмөрийн бага чуулганд Хөдөлмөрийн яам, НЗДТГ, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, ААНБ-уудын төлөөлөл, ШШГЕГ, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн төрийн бус байгууллага, ТББ, Иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж 150 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Чуулганы үеэр дараах илтгэлүүд  тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. “Нийслэлээс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр баримталж буй бодлого чиглэл” сэдвийн дагуу видео мэдээлэл бэлтгэн танилцууллаа.

“Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас баримталж буй бодлого чиглэл” сэдвээр хөдөлмөрийн яамны ХХБЗГ-ын дарга Б.Алимаа,  “Ажилтай орлоготой-Улаанбаатарчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ажил олгогч эздийн гүйцэтгэх үүрэг оролцоо,  байр суурь” сэдвээр МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Зээлийн батлан даалтын үйлчилгээний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд  оруулах хувь нэмэр" сэдвээр Батлан даалтын сангийн хэлтсийн дарга Д.Батзогсох, “Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн ХАБЭА, ажлын байран дахь эрх тэгш байдал хангагдаж буй  байдал” сэдвээр НУБХҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Балжинням, “Хорихоос суллагдаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд Хөдөлмөр эрхлэлтийг байгууллага, ШШГЕГ-ын уялдаа холбоо” сэдвээр  ШШГЕГ-ын Нийгмийн  сэтгэл зүйн хэлтсийн дарга Н.Ганхуяг нар сонирхолтой илтгэл тавьж санал зөвлөмж өглөө.

“Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг 11 зорилт, 25 хэрэгжүүлэх ажлыг тусган танилцууллаа.  

Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр боловсруулж буй бодлогын баримт бичиг, үйл ажиллагаанд  салбарын эрдэмтэдийн санал бодол, зөвлөмжийг тусгах зорилгоор Шинжлэх ухааны доктор, профессор Н.Содномдорж болон  доктор, профессор Ц.Цэцэгмаа нарыг урьж оролцуулан “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зохистой болгох чиг хандлага, "Хөдөлмөр эрхлэлтэд байгууллагын хүний нөөцийн менежерийн гүйцэтгэх үүрэг” сэдвүүдээр илтгэл тавиулсан нь чуулганд оролцогчдоос талархал хүлээсэн юм. 

“Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг 11 зорилт, 25 хэрэгжүүлэх ажлыг тусган  Нийслэлийн хөдөлмөрийн газраас танилцууллаа.  

 “Ажилтай орлоготой-Улаанбаатарчууд” хөдөлмөрийн бага чуулганыг  зохион байгуулахаас өмнө дүүргүүдэд хэлэлцүүлэг өнрнүүлсэн ба хэлэлцүүлгээс гарсан саналыг дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсүүд танилцууллаа.

Цаашид “Ажилтай орлоготой-Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж, төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж ажиллахаар боллоо.