Зохистой хөдөлмөрийн төлөөх өөрчлөлтийг Төв аймгаас эхлүүлнэ
“Зохистой Хөдөлмөрийн өөрчлөлтийг Төв нутгаас эхлүүлье” уриатай хөдөлмөрийн бага чуулган боллоо.
2013.06.03

Зохистой хөдөлмөрийн төлөөх өөрчлөлтийг Төв аймгаас эхлүүлнэ

Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтэс 2013 оны 5-р сарын 29-ний өдөр “Зохистой Хөдөлмөрийн өөрчлөлтийг Төв нутгаас эхлүүлье” уриатай хөдөлмөрийн бага чуулганаа зохион байгууллаа.  

Хөдөлмөрийн бага чуулганд 27 сумын  Засаг дарга, Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ажил олгогч байгууллагын төлөөлөл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 150 гаруй төлөөлөгчид оролцов.

Чуулганыг Хөдөлмөрийн яам, МҮЭХ, МАОЭНХ болон Төв аймгийн ЗДТГазар, Хөдөлмөрийн хэлтэс, Аймгийн ҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулжээ.

“Зохистой хөдөлмөрийн төлөөх өөрчлөлтийг Төв нутгаас эхлүүлье” уриатай хөдөлмөрийн чуулганыг тус аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Нямсүрэн нээж үг хэллээ.

Хөдөлмөрийн бага чуулганаас “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулахын зэрэгцээ, ажил олгогч байгууллагууд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэдэд хандаж  “Уриалга”-ын төсөл уншиж танилцуулан хэлэлцүүлэн батлаж “Уриалга” гаргалаа.

Үзэсгэлэнгийн үеэр нийт 21 710 000 төгрөгийн борлуулалт хийн 3 600 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний захиалга авчээ.

Хөдөлмөрийн бага чуулганы хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Зохистой хөдөлмөр ба бүтээмжийн хөдөлгөөн” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг  зохион байгуулж, 27 сумын Засаг дарга нарт “Зохистой хөдөлмөр ба бүтээмжийн хөдөлгөөн” аймгийн хөтөлбөрийг албан ёсоор гардуулан өглөө.

 Мөн “Ажилтай, орлоготой хангалуун сайхан амьдралын төлөө” үзэсгэлэн худалдааг  зохион байгуулж тус аймгийн 27 сумын 178 иргэн, аж ахуйн нэгж 72 брэнд бүтээгдэхүүнээ танилцуулав. Үзэсгэлэн худалдааны үеэр нийт 21 710 000 төгрөгний борлуулалт хийн 3 600 000  төгрөгний бараа бүтээгдэхүүний захиалга авчээ.