Залуус ур чадвар, мэдлэгээ зөвөөр илэрхийлэх чадварт суралцах хэрэгтэй
Ажил олгогчдын нээлттэй өдөрлөгт Biznetwork консалтинг ХХК-ын гүйцэтгэх захирал Н.Жавхлан онлайнаар ажлын байр ангуучлах талаар оюутан залууст лекц уншсан. Түүнээс залуус ажилд ороход тулгарч байга томоохон дутагдалын талаар ярилцлаа.
- Ажилд орохын тулд залуус хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй бэ?
Миний хувьд хүний нөөцийн зах зээлийн салбарт сүүлийн таван жил ажиллаж байна. Залуус өндөр цалинтай ажил хүсдэг энэ нь буруу биш. Гэхдээ өөрийн ур чадвар, мэдлэгээ зөвөөр илэрхийлж чаддаггүй, харилцааны ур чадвар их дутагддаг.
Тодорхой ажлын туршлага хуримтлуулах хүртэл бага цалинтай ажиллах нь буруу биш.
Зөвөөр илэрхийлж чадаагүйгээс жил алдан ажилгүй суух цаашлаад ажлын туршлагагүй гэх нэр зүүх магадлалтай. Мэдээж дөнгөж төгссөн оюутныг ажлын туршлагагүй гэж үзэхгүй. Тиймээс тодорхой ажлын туршлага хуримтлуулах хүртэл бага цалинтай ажиллах нь буруу биш.
- Бэлтгэгдэн гарч байгаа боловсон хүчний ур чадвар ямар түвшинд байна?
Ур чадвар жилээс жилд өсч байгаа. Оюутан бүр интернеттэй орчинд суралцаж зөвхөн багшаас мэдлэг авах бус өөрсдөө дэлгэрүүлэн судалж олон талын мэдээллээр хангагдаж байна.
Өнөөдөр Дэлхийн хүний нөөцийн чиг хандлага харилцаан дээр л тулгуурладаг. Үүнтэй холбоотой монголын залуус харилцааны чадвараа дээшлүүлэх хэрэгтэй байна. Хөдөлмөрийн үнэлэмжийг хийж буй бүтээмжээр л үнэлэдэг зарчимтай.
- Шинээр ажилд орох гэж байгаа залуусдаа юуг зөвлөх бэ?
Анкетаа бөглөхдөө л сэтгэгдэл төрүүлэхүйц байх хэрэгтэй. Энэ нь тухайн хүний үнэлэмжийг тогтоодог. Тэр үнэлэмж анханаасаа өндөр байхад цаашдын нэр хүнд, цалинд нөлөөлдөг. Тиймээс үүнийг анхаарах хэрэгтэй.