Х.Амгаланбаатар: Монгол хүний үнэлэмжийг 192 мянган төгрөгт барихаас төр ичих ёстой
Монголын Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.06.05

Х.Амгаланбаатар: Монгол хүний үнэлэмжийг 192 мянган төгрөгт барихаас төр ичих ёстой

 Монголын Үйлдвэрчний эвлэлийн шинэхэн ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.  Тэрээр энэ албан тушаалд өнгөрсөн даваа гаригт болсон их хурлаас сонгогдсон юм.

-Та Монголын Үйлдвэрчний эвлэлийг тэргүүлэхээр боллоо. Шинэ ажил биш болохоор албандаа түүртэхгүй гэж бодож байна уу?

-Миний дэндүү сайн мэдэх алба маань юм.  2004 оноос хойш өнөөг хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ. Харин өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаад өчигдөр /уржигдар/ болсон XXI дүгээр их хурлаас хамт олон маань итгэл найдвар хүлээлгэн ерөнхийлөгчөөр томиллоо.

Одоо бол өмнө гүйцэтгэж байсан ажлуудаа цааш нь үргэлжлүүлээд явна. Өөрөөр хэлбэл, өмнө нь хийж байсан санал санаачлагаа баталгаажуулж эрчимжүүлэх хаалга надад нээлттэй боллоо. Дээрээс нь их хурлаас дэвшүүлэн тавьсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультан, гишүүд, дэмжигчдээ түүчээлэн ажиллана. 

-Эвлэлийн гишүүдийн 71 хувийнх нь саналыг авсан гэсэн үү?

-Олонхи нь дэмжсэн.

-Тэгэхээр өрсөлдөөнгүй байсан юм биш үү?

-Ерөнхийлөгчид дөрвөн хүн өрсөлдсөнөөс хоёр нь нэрээ татсан. Бусад сонгуульт ажлын адил маргаан мэтгэлцээн, санал шүүмжлэлтэй байлаа. Ер нь Монголд үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч хөгжсөн.  Анх 1927 онд Бүх Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

Шууд утгаар тухайн хүн ямар хэмжээний эрч хүч оюуны болон биеийн хүч гаргаад хэдий хэмжээний цалин хөлс авсан бэ гэдгээр л тодорхойлогдоно.

Тэр үеэс  хойш нийгмийн ороо бусгаа цаг үед ч гэсэн  үйлдвэрчин, ажилчдын эрх ашгийг хамгаалсаар иржээ.  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах учиртай.

-Өмнөх ажлаа үргэлжлүүлнэ гэж байна. Танай байгууллага ямар асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллах бол?

-Үйлдвэрчний эвлэл 2013-2014 оныхоо зорилтыг тодорхойлоод гаргачихсан. Хамгийн том асуудал нь Монгол хүний үнэлэмжийг эрс дээшлүүлэх тухай юм. Тодруулж хэлбэл, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг боломжийн төвшинд нэмэх шаардлага хэрэгцээ байна. 

Манай улсын эдийн засгийн өсөлт 12.3 хувьтай байна гэдэг нь өндөр хэмжээ. Энэ өсөлтийн үр дүнг Монголын хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс цаашлаад ахмад буурлууд хүртэх ёстой. Тэгж байж насанд хүрээгүй хүүхдүүд буюу  хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс хараат бус байдаг гэр бүлийн амьдрал сайжирна.

Энэ хүрээнд улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140400 байсныг 192 мянган төгрөг болгон нэмж чадсан. Энэ нь ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой.

-Та бүхний шаардлагаар нэмэгдэв үү?

-Шаардлага гэхэд хаашаа юм. Манай саналаар гурван талт хэлэлцээрээс ийм шийдвэрт хүрсэн юм. Мэдээж хэлэлцээр хийхэд амар байсангүй. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 158 мянга, Засгийн газраас 180 мянган төгрөгөөс дээш нэмэгдүүлэхгүй гэсэн шаардлага тавьсан. 

Харин бид 239400 төгрөгөөр тогтоох саналтай. Гэвч хэлэлцээрийн шатанд энэ тоо буурч 192 мянган төгрөг болсон юм. Хэдийгээр 192 мянган төгрөг болгосон ч энэ дүндээ сэтгэл ханахгүй байна. Яагаад гэвэл Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж өндөр байх ёстой.

Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө

Шууд утгаар тухайн хүн ямар хэмжээний эрч хүч оюуны болон биеийн хүч гаргаад хэдий хэмжээний цалин хөлс авсан бэ гэдгээр л тодорхойлогдоно. Мэдээж хэдэн цаг ажиллаад ямар бүтээл хийв. Хэдэн өмд оёсон, хэдэн дэвтэр зассан гэж бодит бүтээмжээр хөдөлмөрийг үнэлэх ёстой.

Хөдөлмөрийн үнэлэмжийг бий болгохын тулд сүүлийн хэдэн жил алдагдсан хөдөлмөрийн нормыг сэргээх хэрэгтэй юм.  Тухайлбал, ажлын найман цагт хэдэн цамц оёж чадах вэ гэдийг тогтоогоогүйгээс хийснээр нь бус ерөнхийлөн адилхан цалин өгч байгаа нь шударга бус явдал. 

Тодорхой судалгааны баг гарч нэг цамцыг хэдэн цагийн дотор оёж болох талаар судалгаа хийн дундаж нормыг гаргаж өгсөнөөр тухайн хүний бүтээмжийг дээшлүүлж чадна.  Хөдөлмөрийн үнэлэмжийг дагаад хувь хүний хөгжлийн асуудал сөхөгддөг.

Иргэн хүний өөрийгөө хөгжүүлэх, амьдралаа цогцлоох, үр хүүхэддээ анхаарал тавьж, чанартай боловсрол олгох боломж нь өндөр цалин авахаас тодорхойлогдоно. Хөдөлмөрийн үнэлэмж гэдэг маань өнөөдрийн цалин, насны эцэст тэтгэвэр болж үлдэнэ.

-Хөдөлмөрийн үнэлэмж,  тэр дундаа монгол хүний хөдөлмөрийн хөлс доогуур байгааг хэн хүнгүй шүүмжилдэг. Жишээлбэл, уул уурхайн салбарт гэхэд монголчууд гадаад ажилчнаас маш бага цалин авдаг?

-Монгол хүний үнэ­лэмж хөдөлмөрийн үнэ­лэмжээр  тодорхой­логдоно. Гадны ажил олгогчид монгол хүний ажлуулахдаа хамгийн эхлээд монгол хүний цалингын хэмжээ хэд байгааг асууж байж хүмүүст цалин өгнө, үнэлнэ. Манай улсын нарийн мэргэжлийн хүн Солонгост нарийн мэргэжлийн хүнээс арай бага цалин авч байхад харин Монголд эсрэгээрээ.

Монголд байгаа гадаад ажилчид 5-20 дахин өндөр цалин авдаг. Үүнээс  монгол хүний үнэлэмж ямар байгааг харж болно. Монголын төр монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарахгүй бол гадны ямар ч баян хүн улс орон анхаарахгүй.

Гадны хүнийг муулах эрх байхгүй. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг 192 мянган төгрөгөөр барьж байгаа төр ичих ёстой.  Аль ч улсад хөдөлмөрийн хөлсийг улс төрөөс ангид эдийн засгийн асуудалтай холбож гаргадаг юм. Улс төр засаглалаа л хийх ёс­той. Гэтэл манайд холилдоод байна.

Монгол залуус эх орондоо сайхан амьдарч чадахгүй байгаа учраас 120 мянган залуу бусад улсад ажиллаж бай­на.  Тэд сайхан амьдрахын тулд боолын гэхээр хүнд хүчир ажил хийж байна шүү дээ.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр тэтгэвэр тэтгэмж, халамж нэмэгдэх үү?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхдээ тэт­гэм­жийн асуудалтай холбож болохгүй. Эрүүгийн хуулийн зүйл заалтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэдэн хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцүү торгууль онооно гэж байдаг.

Энэ бол хөдөлмөр эрхэлж байгаа иргэнээ хариуцлага алдсан нэгэнтэй жишиж байгаа хэрэг. Тиймээс эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай. Мөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа 54 мянган залуус цэвэр баялаг бүтээгчид. Гэтэл тэдний тэтгэлэг 45 мянган төгрөг байдаг.

Харин их сургуулийнх 70 мянга. Үүнээс мэргэжлийн ажилтан болох гэж байгаа залуусын тэтгэлэг, хөдөлмөр эрхэлж байгаа иргэний цалин бага байдаг гэж ойлгож болохоор байна. Одоо суралцаж 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг залуус хэдэн жилийн дараа ажил хийх үед өндөр цалин хүлээх хэрэггүй болж байна.

Учир нь ажилд гараад илүү их зардал гарна шүү дээ.   Тиймээс л монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг үе шаттайгаар нэмэх хэрэгтэй. Нэмэхийн тулд манай эвлэл ажиллах болн