Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон хүүхдийн төлөө үндэсний газраас бэлтгэсэн нэвтрүүлэг.
2013.07.08

Хүүхдийг эрсдэлээс хамгаалахаас гадна хөгжил оролцоог дэмжих нь бидний үүрэг

Баяр наадам хаяанд ирсэнтэй холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон хүүхдийн төлөө үндэсний газраас хурдан морь унаач хүүхдийн хамгаалал, эрхийн асуудлаар бэлтгэсэн нэвтрүүлгийг хүргэж байна.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа: Унаач хүүхдийн асуудлын тухайд бид унуулж байгаа уяачид, унаж буй хүүхэд, энэ хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага, энэ спорттой холбоотой спортын яам, монголын морин спорт уяачдын холбоотой хэд хэдэн уулзалтуудыг хийж, нэгдсэн ойлголцолд хүрсэн.

Хүүхдүүд маань эрийн гурван наадамд сур харваж, өсвөр үеийнхний бөхийн барилдаанд оролцдог. Энэ бүхэн дээр хүүхдийн төлөө үндэсний газраас хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн хүрээнд хүүхдийн эрсдэлээс гадна хөгжил оролцоог дэмжиж ажиллах ёстой.

Өвлийн цагт уралдахгүй байх иргэдийн шаардлага биелэгдэж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Саяхан УИХ-ын гишүүн Г.Батхүү үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ хуулийн төсөлд даага, шүдлэн, хязааланд долоогоос насны хүүхэд, соёолон, их нас бол есөөс дээш насны хүүхэд гэж насыг зааж өгсөн.

11 дүгээр сарын нэгнээс тавдугаар сарын нэгнийг хүртэл хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглоно гэсэн заалт байгаа. Өвлийн цагт уралдахгүй байх иргэдийн шаардлага энд бас биелэгдэж байна.