“Бүтээн байгуулалт” уулзалтыг Шадар сайд удирдана
Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва
2013.07.22

“Бүтээн байгуулалт” уулзалтыг Шадар сайд удирдана

Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газар “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг зохион байгуулах болсон. Уламжлал болж хэвшээд байсан уулзалт өнгөрсөн долоо хоногт завсарласан бол өнөөдөр сэргэж 15.00 цагт Төрийн ордны”А” танхимд зарлагджээ.

Уулзалтыг энэ удаад Шадар сайд ахалж, яамдын дэд сайд нар оролцон салбартаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийх юм байна.