2013.07.23

Жиргээчдийн цугларалтад С. Бямбацогт гишүүн зэрэгтэй тамирчин гэдгээ нотоллоо

Твиттерийн 50 гаруй жиргээчийн «хуушуурдалт» өчигдөр «Ревир бич»-д боллоо. Гэхдээ тэд зөвхөн хуушуурдаад өнгөрсөнгүй. Эрүүл мэнддээ анхааран элсний волейбол тоглон цагийг их л зугаатай өнгөрүүлсэн аж.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, эдийн засагч Н.Дашзэвэг нарын нэлээд идэвхтэй жиргээчид цугласан байна.

Твиттерийн 50 гаруй жиргээчийн «хуушуурдалт» «Ревир бич»-д боллоо.

Сүүлийн үед үүрийн таван жингээс эхлэн биесээ дуудан сэрээх болсон эрхэм жиргээчдийн хувьд ийнхүү цугларах нь цахим ертөнцөд солилцсон санал, бодлоо «хуушуурдалт» -ын үеэр бодит ажил болгохоор ярилцан, шийдвэрлэдэг болсон.

Харин энэ удаагийнх Туул голын эрэгт, амралтын цагаа ашиглан, спортоор хичээллэн өнгөрүүлсэн нь тун ч өвөрмөц байлаа.

Тэр дундаа УИХ-ын эрхэм гишүүн С.Бямбацогт спортын мастер гэдгээ баталж элсний волейболд ч гаргуун болохоо харуулав.