Гуравны нэгийн саналаар энэ  сарын 30-нд Бага хурлаа хийнэ
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.07.24

Гуравны нэгийн саналаар энэ сарын 30-нд Бага хурлаа хийнэ

МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний гишүүд энэ сарын 30-нд Бага хурал хийхийг шаардсан албан бичгээ өнгөрсөн долоо хоногт намынхаа удирдлагуудад өгсөн юм.

Энэ сарын 22-нд буюу өнгөрсөн даваа гаригт шаардлагынхаа хариуг авна гэдгээ ч мэдэгдсэн. Хэрвээ энэ хугацаанд хариу өгөхгүй бол Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар энэ сарын 30-нд Бага хурал хийнэ гэж байсан юм.

Намынхаа удирдлагуудаас шаардлагынхаа хариуг авсан эсэхийг УИХ-ын гишүүн, “Шинэчилье” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Намынхаа удирдлагуудаас шаардлагынхаа хариуг авсан уу?

-Аваагүй ээ. Бидний тавьсан шаардлагын хариуг өгөөгүй байна.

-Уг нь та нарын шаардлагын дагуу бол өнгөрсөн даваа гаригт өгөх ёстой байсан биз дээ?

-Тийм ээ.

-Тэгэхээр одоо шаардлагадаа дурдсаныхаа дагуу Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар энэ сарын 30-нд Бага хурлаа хийнэ гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Бид одоо тийм л шаардлага тавьж байна.