Ургац хураалт эхэлжээ
Ургац хураалт
2013.07.26

Ургац хураалт эхэлжээ

Манай улс энэ жил нийт 400 гаруй мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 293 мянган га талбайд үр тариа, төмс 13.8, хүнсний ногоо 7.1, тэжээлийн ургамал 9.4 мянган га талбайд тус тус тариалсан байна.

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн ургац хураалт хэдийнэ эхэлжээ. Өчигдрийн байдлаар 80 тонн өргөст хэмх, 18 тонн улаан лооль, 500 кг гүзээлзгэнэ, 32 тонн төрөл бүрийн навчит ногоог хураагаад байгаа аж.

Харин ил талбайн хүнсний ногооны түүвэр хураалт ирэх сарын эхний хагасаас эхлэх бол төмсний эрт ургац хураалт энэ сарын сүүлээс эхэлж байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ.