Засгийн газар өнөөдрөөс ажилдаа орно
Засгийн газрын хуралдаан
2013.07.29

Засгийн газар өнөөдрөөс ажилдаа орно

“Амралтаа авсан” Засгийн газар өнөөдрөөс ажилдаа орох гэнэ. Зуны сар зургаа, намрын сар найм биш тул бүтээн байгуулалт ид өрнөх цагаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд амралтаа авч, хөдөө гадааг зорьсон нь иргэдийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулаад байсан юм.

Бямба гариг бүрт хуралддаг Засгийн газрын хуралдаан хоёр ч долоо хоног хуралдаагүй. Мөн цаг үеийн мэдээлэл өгдөг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт нэг удаа тасалдсан.

Тэгвэл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, эрхэм сайд нар өнөөдрөөс ажилдаа орох нээ. Тэд юун түрүүнд даваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээллийг өнөөдөр 15:00 цагт хийх юм байна.