Ядуурлыг бууруулах хоёр баримт бичигт гарын үсэг зурав
2012.01.17

Ядуурлыг бууруулах хоёр баримт бичигт гарын үсэг зурав

Азийн хөгжлийн банкны шугамаар Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дараах 2 баримт бичигт Сангийн сайд С.Баярцогт, Улаанбаатар хотын ерөнхий менежер хэрэгжүүлэгч байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг 2012 оны 1 дүгээр сарын 17-ний өдрийн 9.30 цагт Төрийн ордонд зураад байна. Үүнд:

  • Улаанбаатар хотын нийтийг аж ахуйг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн техник эдийн засгийн судалгааг хийх 1,5 сая ам.доллар хөрөнгө бүхий техник туслалцааны төсөл
  • Хадгаламж, зээлийн хоршоодын чадавхийг бэхжүүлэх замаар ядуу иргэдэд болон дундаж орлоготой өрх гэрүүдэд санхүүгийн анхан шатны мэдлэгийг олгож, шинэчилсэн хуулийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий Санхүүгийн зохицуулах газар хэрэгжүүлэх 2,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээр
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.