Ч.Улаан:Цөөн орон тоогоор их ажил амжуулах цаг ирлээ
2011.12.28

Ч.Улаан:Цөөн орон тоогоор их ажил амжуулах цаг ирлээ

Шинэ жилийн оргилуун дарстай хундага харших чимээтэй уралдан төсвийн тодотгол хэлэлцэгдэх гэж байна.Аль зардлыг танаж,багш, эмчийн цалингнэмэх вэ гэсэн асуултнээлттэй хэвээр байгаа.УИХ-ын гишүүн, Сангийнсайдасан Ч.Улаантайярилцлаа.
-Та "Эх оронч түшээ" болсон. Юуны өмнө сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Их баярлаж байна. Энэ бол өргөн олон түмнээс өгч байгаа их итгэл юм. Төрийн төлөө сэтгэлээ зовоож, биеэ чилээж, нойроо хугаслаж зүтгэснийг минь өргөн олон түмэн анзаарч мэдэрсэн юм байна.

-"Эх оронч түшээ"-гээр тодорсны дараа хийх эхний ажил тань юу байх бол?

-Эхлүүлчихсэн олон чухал ажил байна. Сая гэхэд, Төсвийн тухай хуулиа шинэчиллээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа гаргачихлаа. Ер нь эдийн засаг маань "Голланд өвчин", ашигт малтмалын хараалд өртчихгүй байх эрх зүйн зохицуулалт нь бий боллоо гэж баярлаж байна. Ард иргэдийн маань орлого тогтвортой байгаасай гэсэндээ Иргэдийн хадгаламжийн даатгалын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж эхэлсэн.

Энэ хуулиа ойрын хугацаанд хэлэлцүүлж, батлуулах бодолтой байна.

Дэлхий дахинд  эдийн засгийн байдал таагүй болчихлоо. Шинээр нүүрлэж байгаа хямралд аль болохоор бага өртөхсөн, иргэдээ үүнийг хүндрэл бэрхшээл багатай туулахад нь дэм болох эрх зүйн хэд хэдэн зохицуулалтыг бий болгохоор ажиллана даа.

-Нэгэнт төсөв ярьчихсан болохоор энэ тухай асуухгүй өнгөрч болохгүй нь. Төсвийн тодотгол яригдаж байна. Жагсаал цуглааны эцэст гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх хөрөнгийг хаанаас гаргахвэ?

-Хамгийн гол нь л энэ байгаа юм. Орлогоо хаанаас олох вэ, яаж олох вэ, яаж нэмэхээ их ул суурьтай бодох ёстой. Он дуусаагүй байхад төсвийн тодотгол ярьж байна гэдэг нь бидний гаргасан бодлого амьдралаас хол байгаагийн нотолгоо. Амьдралын энэ үнэнийг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Ер нь хүсэл мөрөөдлөө хязгаарлаж, хэрэглээгээ оновчтой болгож энэ хөрөнгийг гаргах бололцоотой.

-Төрийн албаны шаардлагагүй орон тоог цомхотговол ихээхэн санхүүжилт хэмнэнэ гэж та хэд хэдэн удаа хэлсэн. Сүүлийн үед ч зарим эдийн засагч энэ санааг илүүтэйгээр дэвшүүлэх боллоо. Та одоо ямар байр суурьтай байна юм?

-Мэдээж, дэмжилгүй яах вэ. Энэ бол дэмжих, дэмжихгүйн асуудал биш. Энэ бол өнөөдөр амин чухал асуудал болоод байна. Орших уу, эс орших уу гэдгийн нэг сэжим нь болоод байна. Тэгэхээр цомхотгоно, хасна гэхээсээ илүү яаж хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх вэ гэдэг асуудал байна. Цөөн орон тоогоор их ажлыг амжуулахыг хичээнэ гэсэн үг юм. Тэр талаас нь асуудалд хандвал хүн бүхэн хугацаа алдахгүй хэрэгжүүлэх ёстой зорилт болчихлоо.

-Та хэд хэдэн удаа хэлсэн ч энэ санал гацаанд орж, шийдэгдээгүй. Одоо шийдэх боломж бололцоо нь хэр байна вэ?

-Ёр нь энэ асуудлыг нэлээд сайн ярих хэрэгтэй. Би шийдэгдээсэй гэж хүсэж байгаа. Гэхдээ яг одоо тэр нөхцөл бүрдчихсэн гэж хэлж чадахгүй байна. Сонгуулийн өмнө, эсвэл шахалтаар хийчихдэг асуудал биш, хугацаа хэрэгтэй.

-Иргэдийн хадгаламжийн даатгалын тухай хууль хэзээ батлагдах бол?

-Манай улсын арилжааны банканд хадгаламжтай нийт иргэдийн 90 орчим хувь нь бага хэмжээний даатгалтай жирийн иргэд байна. Тэгэхээр энэхүү бага даатгалтай жирийн иргэдийн хадгаламжийг баталгаажуулах асуудлыг цаг алдалгүй цэгцлэх хэрэгтэй байна.

-Даатгал гаргахад, эрсдэлийн санг хаанаас гаргах вэ?

-Тухайн банкны үйл ажиллагаа, төрийн дэмжлэгээс энэ бүхэн бий болно.

-Энэ хуулийг батлахад гарч буй бэрхшээл юу байна. Эсвэл ногоон гэрлээр яваад байна уу?

-Их хурлын гишүүд ойлгож, дэмжинэ гэж найдаж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.