С.Баярцогт:100 мянган тонн буудайг борлуулна
2011.12.22

С.Баярцогт:100 мянган тонн буудайг борлуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төсвийн зээл олгох асуудлыг хэлэлцсэн. Сангийн сайд С.Баярцогтоос заримзүйлийг тодрууллаа.
-Засгийн газрын хуралдаанаар хүлээгдэж байсан хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тодруулна уу?

-Өнгөрч буй 2011 онд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх УИХ-ын тогтоолын дагуу 300 тэрбум төгрөгийн бонд гаргасан. ХААЖДҮ-ийн санд 150 тэрбум төгрөгийн бондыг санхүүжүүлэхээр олгосон. Таван жилийн хугацаатайгаар зээлээр олгож байна.

Одоогийн байдлаар 150 тэрбум төгрөгийн бондын 135,1 тэрбумыг мөнгөжүүлсэн.

1564 жижиг төсөлд зээл олгоод байна. Мөн улаан буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх улсын нөөцөд худалдаж авахад зориулж төсөвт 35 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 100 мянган тонн улаан буудайг ирэх онд борлуулж төсөвт эргүүлэн төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргалаа. Хоёрдугаар хэлэлцсэн асуудал Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

-Бондын мөнгийг ирэх онд үргэлжлүүлэн төсөвт суулгах боломж бий юу?

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгож буй зээлийг эргэлтийн санд таван жилийн хугацаатай олгох учраас үргэлжлэх болно. Сангийн эх үүсвэрийг нээж өгч байгаа учраас тэр. Нөгөө нэг нь ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийг зээлийн хөрөнгөөр шийдвэрлэнэ. Хэрэв төсвийг жилдээ ашиглаж чадахгүй бол тодотгол хийх боломжтой. Урсгал зардалд ноосны санхүүжилтийг шууд хийж байгаа тул хүндрэл гарахгүй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.