Оюутолгойн ҮЭ-ийн хорооны дарга МҮЭХ-ны удирдлагуудад бодит мэдээлэл өглөө
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.08.16

Оюутолгойн ҮЭ-ийн хорооны дарга МҮЭХ-ны удирдлагуудад бодит мэдээлэл өглөө

Оюутолгой ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга У.Эрдэнэбаяр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай уулзаж өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо.

8 дугаар сарын 14-нд тус компанийн захиргаанаас үндсэн гэрээт 63 ажилчинд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох талаар мэдэгдэл өгсөн байна. Хуульд зааснаар 9 дүгээр сарын 8-нд мэдэгдлийн хугацаа дуусч, тэдгээр ажилчдад ажлаас халагдсаны тэтгэмж гэж хэдэн төгрөг олгох асуудал яригдах аж.

Оюутолгой ХХК-тай туслан ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж буй Рэдпаф компани 700 гаруй ажиллагчтай. Тэднээс 300 орчим ажилчинд компанийн захиргаа мэдэгдэл өгсөн байна. Өнөөгийн байдлаар нийт 363 ажилчны асуудал яригдаж байгааг тэрээр дуулгасан юм.

МҮЭХ-ноос Рэдпафаас бусад туслан гүйцэтгэгч компаниудиас хичнээн хүнд мэдэгдэл өгсөн, ажиллагчидтайгаа ямар нөхцөлтэй гэрээ байгуулсан, гэрээнд ажилчдын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгаа хэрхэн тусгасан талаар мэдээллийг ойрын хугацаанд ирүүлэхийг Оюутолгой ХХК, Хөдөлмөрийн яамнаас дахин шаардаж мэдэгдэл өглөө.