Засгийн газар Рио тинтогын удирдлагатай уулзана
Оюу толгойн далд уурхайг хаасан нь гадаад хөрөнгө оруулалтыг хязгаарлахад хүргэсэн.
Уул уурхайн сайдын зүгээс Рио Тинто компанийн удирдлагуудтай уулзаж яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаагаа мэдээллээ.
Оюу толгой төслийн хүрээнд хийгдэж байгаа далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогссонтой холбоотой тус компани 90 Орчим, харин оюу толгойтой гэрээтэй ажилладаг хувийн хэвшлийн 1700 ажилчин хоёр өдрийн өмнөөс эхлэн хот руу ирсээр байгаа. Эдгээр ажилчдын цаашдын хувь заяа хэрхэх нь бүрхэг байна.
Уул уурхайн сай Д.Ганхуяг “Энэ бол хуулиараа гурван талт хэлэлцээр буюу үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийн холбоо, компани гурав байгаа. Тэгэхээр энэ хүрээнд л яригдана. Бид нарт тохирсон зүйл байгаа.
Тавьсан саналаа ийм тийм гэж яриад байх нь ажилд саадтай байгаа” хэмээн уул уурхайн сайд хариуллаа. Хэдийгээр баяжуулах үйлдвэр хэвийн ажиллаж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа ч уг төслийн хүрээнд хийгдэж байсан томоохон ажил зогсоод байна.