УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.08.20

Ц.Баярсайхан: Байрны үнийг тогтворжуулахаар ажиллаж байгаа

Сүүлийн үед барилгын ам метрийн үнэ өдөрт 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байгаа. Тэгвэл байрны үнэ нэмэгдэх болсон шалтгааныг Барилга хот, байгуулалтын сайд Ц.Баярсайханаас тодруулахад

“Сүүлийн үед орон сууцны үнэ хөөрөгдөж байгаа талаар их яригдах болжээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу Монголбанктай хамтрах ажил үргэлжилж байгаа. Шинээр баригдаж байгаа 60 гаруй мянган байр бий.

Гэхдээ энэ жил 33 мянга орчим нь ашиглалтад орох учраас байрны үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлнэ. Иргэд мэдээлэл багатай учраас цөөхөн хэдэн байрны мэдээлэлтэй танилцаж, үнэ хөөрөгдсөн мэт ойлгож байна” гэв.