
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2013.08.20
МАН-ын дүрмийн ажлын хэсэг хуралдлаа
МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өчигдөр болж, цаашид хийх ажлын чиглэл, төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ахалж байгаа бөгөөд орон нутаг, дүүргийн төлөөлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд тус тус оролцжээ.
МАН-ын Их хурал аравдугаар сарын 27-ны өдөр болно. Энэ хуралдаанаас өмнө намын дүрэмд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж буй.
Намын дүрэмд өөрчлөлт оруулахдаа, намын удирдлагыг сонгох, шинэчлэлийг тусгахыг МАН-ын Шинэчлэлийн хорооноос шаардаж байгаа юм.