“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болно
Ерөнхий сайдын 30 минут уулзалтын үеэр
2013.08.22

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болно

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог уламжлалын дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 12.30 цагт сэтгүүлчидтэй уулзана.

Долоо хоног бүр Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, цаашид хийх ажлынхаа дэлгэрэнгүйг танилцуулах бөгөөд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулдаг юм.

Нийгэм, эдийн засаг, улс оронд хийж буй бүтээн байгуулалт, Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагааны талаар сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авах хугацаа 30 минут байдаг юм.