Хотын дарга Э.Бат-Үүл метротой болох тогтоол гаргуулахаар ажиллаж байна.
2013.09.02

Метротой болох тогтоол гаргуулахаар ажиллаж байна

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд метротой болох асуудал багтсан байсан.

Төлөвлөгөө энэ оны хоёрдугаар сарын 10-нд УИХ-аар орж батлагдсан. Одоо Засгийн газрын хуралдаанаар орж тогтоол нь гарсанаар ажил эхэлнэ.

Хотын дарга Э.Бат-Үүл: Бид энэ чиглэлээр зээл, тусламж өгөх бололцоотой олон улсын байгууллага эсвэл Засгийн газарт хандана. Японы Засгийн газраас дэмжихэд бэлэн байна гэсэн мессеж бий гэж ойлгож байгаа гэлээ.

Түүнчлэн хотын дарга тогтоолоо гаргуулахаар төрийн ордноор уйгагүй гүйж байгаагаа хэллээ. Тогтоолоо хурдан гаргуулах тусам ажил эрт эхэлнэ гэсэн юм.