УИХ-ын гишүүн Д.Ганбат тойрогтоо ажиллалаа
Баянхонгор аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг хүлээн авах үеэр.
2013.09.03

УИХ-ын гишүүн Д.Ганбат тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн төвийг Нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбосон замыг гүйцэтгэгч байгууллагаас хүлээж авах ажилд оролцож, мөн Баянлиг суманд дахь “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

“Шинэ сум” төслийн бүтээн байгуулалт нь  60-70 орчим  хувьтай явагдаж байгаа юм. Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын Газарт Төрийн албан хаагчидтай уулзалт хийж, иргэд хөдөлмөрчидтэй орон нутгийн телевизээр тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлага хийсэн байна.