Хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй холбогдуулан асуулга тавьлаа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд асуулга хүргүүлжээ.
Тэрээр энэхүү асуулгадаа, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэвэрийн хэмжээг өөрчлөх индексийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтоох ёстой.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний үзүүлэлт
Түүнчлэн, мөн хуулийн 5 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байхаар хуульчлагдсан.
Хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа ч тодорхой мэдээлэл байхгүй байгаа учраас ямар арга хэмжээ авч байгаа, төлөвлөж байгаагаа танилцуулах. Энэ мэт С.Эрдэнэ сайдад хэдэн хэдэн шаардлага бүхий асуулгын хариуг УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийг 33.3-т заасан хугацаанд бичгээр илүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн байна.