Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.07.25

Бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл цалинг 40 хувиар нэмнэ

Ирэх сарын нэгнээс эхлэн цахилгаан дулааны үнийг нэмэгдсэн тарифаар тооцож эхлэхээр тогтсон. Дулаан цахилгааны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ тооцож байснаас өндөр өсвөл цалин, тэтгэврийг 40 хувиар нэмэгдүүлэхээ МҮЭХ-ноос мэдээллээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ, Урьдчилсан байдлаар хүргүүлсэн саналынхаа төлөө бид ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэж хүлээхгүйгээр аравдугаар сарын нэгнээс МҮЭХ-ноос үе шаттайгаар цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнээс болж иргэдэд ирж буй дарамт ачааллыг бууруулах арга хэмжээг авахаас өөр аргагүй.

Зарим үед тухайн эрчим хүчний салбарын дотоод үйл ажиллагааны зардал хэт байснаас эрчим хүчний салбар алдагдалд орж байна гэдэг тооцооллыг оруулж ирсэн. Сүүлийн үед дулаан, цахилгааны үнэ тарифыг бодитоор тогтоогоогүй.

Сүүлийн үед дулаан, цахилгааны үнэ тарифыг бодитоор тогтоогоогүй.

Өөрөөр хэлбэл өөрийнх нь өртгийн 50 хүрэхгүй хувиар тогтоож ирсэн гэдэг шалтгааныг гаргаж ирсэн. Тиймд энэ шалтгааныг бодитоор тогтоох саналыг ШӨХТГ-ын үнийн зөвшилцлийн хуралдаан дээр илэрхийлсэн гэлээ.

Талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтоосон хэмжээнээс илүү өсвөл хэрэглэгчдийн нуруунд томоохон ачаа үүрүүлэх нь ойлгомжтой.

Ийм зүйл гарвал МҮЭХ хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авахаа илэрхийллээ.