Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгохоор шийдвэрлэж, энэ сарын 1-нээс мөрдөхөөр болсон
2013.09.12

МҮЭХ-ныхон цалин нэмэхийг шаардаж жагсана

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний гурван талт хэлэлцээрийн хүрээнд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгохоор шийдвэрлэж, энэ сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Гэвч одоо болтол иргэдийн цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй байгаа тул МҮЭХ-ныхон энэ сарын 13-нд Тусгаар тогтнолын талбайд тайван жагсаал хийхээр болжээ.

Мөн МҮЭХ-ноос Засгийн газар, Улсын Их Хуралд хандан долоон шаардлага хүргүүлж, энэ сарын 20-ны дотор хариу мэдэгдэхийг хүсэв. Үүнд ирэх жил цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэх, Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн явцад гарч байгаа арилжааны банкны гэрээний нөхцөлийг уян хатан болгох, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын өнөөгийн маргаантай асуудлыг даруй шийдвэрлэж, ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангуулах талаар тусгажээ.