МҮЭХ-ноос гаргасан мэдэгдлийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос Улсын Их Хурал, Засгийн газарт хандан долоон шаарддага бүхий мэдэгдэл хүргүүлсэн тухай бид мэдээлж байсан. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өчигдөр “Дээрх мэдэгдлийг УИХ-ын дарга Э.Энхболд энэ сарын 16-нд болох ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ хэмээсэн. Үндэсний статистикийн хорооноос сүүлд гаргасан мэдээлэлд улсын хэмжээний дундаж цалин 900 мянган төгрөг болсон гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Манай холбооноос ямар үндэслэлээр ингэж тооцоолсон талаар ‘албан хариу авахыг хүссэн. Төр, хувийн хэвшил гэлтгүй Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах ёстой. Ажил олгогч эздийн холбоо хувийн хэвшлийн байгууллагуудад энэ талаарх чиглэл өгч ажиллах хэрэгтэй” гэж ярив. МҮЭХ-ныхон өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд тайван жагсаал хийнэ.