Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.09.17

Японы хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдтай уулзлаа

МУ-ын ерөнхий сайд Н. Алтанхуягт  Японы хөрөнгө оруулагчид бараалхлаа.

Энэ үеэр хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Монголд уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах боломжтой гэдэгт талууд санал нэгтэй байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол улсын хувьд эдийн засгийн ач холбогдолтой гурван салбар байгаа. Үүнд хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц үйлчилгээний салбар ордог. Япон улсын хувьд олборлох гэхээсээ илүү боловсруулах чиглэлд ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Улсынхаа баялгийг үнэ цэнэтэй, нэмүү өртөг шингээх чиглэлд хөгжилтэй орнуудтай хамтран ажиллах хэрэгтэй байгаа” хэмээн хэллээ.

Японы хөрөнгө оруулагчдын дийлэнх хувийг жижиг хувийн хөрөнгө оруулагчид бүрдүүлдэг бол энэ удаад томоохон компаниуд хамтран ажиллах хүсэлт тавьж байгааг Японы засгийн газар дэмжиж байгаа юм.