О.Уянга: Монголын материал үнэтэй учраас импортоор бүтээгдэхүүнээ авдаг
“Империал кастел” ХХК-ийн борлуулалтын менежер О.Уянга
2013.09.23

О.Уянга: Монголын материал үнэтэй учраас импортоор бүтээгдэхүүнээ авдаг

“Империал кастел” ХХК-ийн борлуулалтын менежер О.Уянгатай барилгын салбарын боловсон хүчин материал үйлдвэрлэлийн талаар ярилцлаа.

-Танайх цөөн айлын тансаг зэрэглэлийн орон сууц барьдаг гэсэн. Одоо ямар барилга барьж байна вэ?

Дунд голын эрэгт River house apartment 66 айлын 13 давхар орон сууц барьж байна. Дараа жилийн хоёрдугаар улиралд ашиглалтад орно. Бид орон сууцны дотор тохижилтыг дэлхийн брэнд бүтээгдэхүүнээр тоноглодог.  

- Хүмүүсийн хэдэн өрөө байрыг сонирхож байна вэ?

Ихэнхдээ залуучууд хоёр өрөө байрыг сонирхож байна. Харин олон ам бүлтэй айлууд 5-6 өрөөг илүү сонирхдог.

-Барилгын мэргэжлийн ажилчид хэр хангалттай байдаг вэ. Мөн барилгын материалаа хаанаас сонгодог вэ. Дотоодын компанитай хамтарч ажилладаг уу?

Манайх бүх материалаа Америк, Герман улсаас импортоор сонгож авдаг. Импортоор бүтээгдэхүүн оруулж ирэхэд татварын асуудал их хүнд тулгардаг.

-Монголоос барилгын материал сонгодоггүй шалтгаан юу вэ?

-Чанарыг нь харж сонгодог. Мөн удаан харилцаад ирэхээр дараагийн ажилд хамтарч ажиллан, хямдралтай үнээр авах боломжтой учраас импортоор авдаг. Монгол компанийн бүтээгдэхүүн илүү үнэтэй тусдаг. Уг нь хүчин чадал, технологио оруулаад ирвэл өөрсдөө үйлдвэрлэх бүрэн боломжтой.

-Чанарын стандартад нийцсэн барилгын материал монголдоо үйлдвэрлэх боломж хэр байдаг вэ?

-Уг нь боломжтой. Хууль эрх зүйн зохицуулалт болон боловсон хүчин, үйлдвэрлэлийн технологио оруулж ирвэл илүү боломжтой.

Ер нь жил тутам материалын шинэчлэл сайн явагдаж байгаа. Хамгийн сүүлийн үеийн технологийг танилцуулж байгаагаас үзэхэд барилгын салбар хурдтай өсч байгааг дагаад шинэ технологи хурдан нэвтэрдэг болсон нь харагдсан. Үүнээс гадна барилгын салбарт боловсон хүчин нэн тэргүүний асуудал болж байна. Зуны улиралд барилгын ажил их ахицтай өрнөдөг боловч ажиллах хүч маань тэр үеэр амраад явчихдаг.

Өвлийн улирлад гадаад барилгын ажил явахгүй үүнийг дтооддоо зохицуулалт сайн хийх хэрэгтэй байна.