Барилгын норм дүрмийг шинэчлэх цаг болсон
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүдээс асуулт авч тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Баямбацогт:
Орон сууцны үнийг бууруулах, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олон арга хэмжээ хэрэгжүүлж байна. Гэтэл хэрэгжих шатандаа замхрах асуудал гардагыг засч залруулах хэрэгтэй. Гурван жилийн өмнө хайгуул, ашиглалтын лиценз шинээр олгохыг хориглосон. Үүнд хайрга, элс шохой гээд барилгын материалын үйлдвэрлэл зогссон. Тиймээс түүхий эд хомсдсоноос үнэ өсч байгааг яаж зохицуулах бэ?
Мөн барилгын норм дүрэмийг шинэчлэх цаг болсон өнөөдөр мэдлэг чадвартай монгол толгойгоо үнэлэх үү эсвэл байгалийн баялагаа ухдаг эдийн засгаа дэмжих үү?
Өндөр цалингаа дагаад чадвартай мэдлэгтэй боловсон хүчин уул уурхайн салбарлуу шилжиж байна.
Байгалийн баялагаа ухах салбар их ашигтай ажилладаг болохоор өндөр цалин олгодог. Өндөр цалингаа дагаад чадвартай мэдлэгтэй боловсон хүчин уул уурхайн салбарлуу шилжиж байна. Гэтэл барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл цаашлаад худалдаа үйлчилгээ, зөвлөх салбарт боловсон хүчин дутагдаж байна.
Өнөөдөр уул уурхайн салбарын нийт зардалын 2-3 хувь, барилгын салбарын нийт зардалын 20-30 хувь худалдаа үйлчилгээ зөвлөх үйлчилгээний нийт зардалын 60-70 хувийг цалингын зардал эзэлдэг. Ашигтай ажиллах тусам өндөр цалин өгдөг өндөр цалигаа дагаад нэмүү өртөг шингэсэн мэдлэг шингэсэн боловсруулах үйлдвэрт мэргэжилтэй боловсон хүчин тогтдоггүй үүнийг засгийн газар яаж анзаарах бэ?
Мөн тендерийн хуулийг өөрчилмөөр байна. Чаддаг хүмүүст ажлыг нь өгдөг байдлаар компаний зэрэглэл тогтоож явахгүй бол тендер гэхээр хуувилдаан гэж ойлгодог болсон. Хэрвээ чаддаг, чаддаггүйгээр нь эрэмблэн шахах шудрага систем хэрэгтэй. Хуулиа өөрчлөх талаар засгийн газар бодож байна уу?
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан:
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
Барилгын салбарт хөрөнгө оруулалт хийхээр бүтээн байуулалтанд хүндрэл учруулж байгаа нь барилгын анхдагч материалын нийлүүлэлт. Лиценз олгохгүй хуулиас түгээмэл тархацтай ашигт малтмалыг хасах санал гаргаад шийдэж чадаагүй.
Одоо түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийг санаачлаад засгийн газрын гишүүдээс санал авч байгаа. Ашигт малтмалын лицензээс салгах хэрэгтэй. Мөн ой усны эх савыг ашиглахтай холбогдуулаад 80 гаруй элс хайрганы карерыг хаасан. Барилгын материалын хангалт дутмаг байгааг анхаарна.
Норм дүрэмийн хувьд барилгын салбарт 570 гаруй стандарт мөрдөгдөж байгаа. Шадар сайдын тушаалаар баталсан техникийн үзлэгт хамрагдаад хэвийн мөрдөх 331 стандарт, дахин хянах 224, хүчингүй болгох 20, шинээр 120 нормыг боловсруулах санал гарган ажиллаж байна. Одоо мөрдөгдөж байгаа 437 нормыг шинэчлэх бодлогоо хэрэгжүүлнэ.
Харин Тендерийн хуульд өөрчлөлт оруулахаар эдийн засгийн хөгжлийн яам санал боловруулсан. Түүхээ харахад хямд үнээр хамгийн бага, зардалаар муухан материалаар хийгдэх нь дэмжигддэг тиймээс тендэрийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Үүнд их хуралын гишүүд хамтран ажиллана гэж найдаж байна.