Үйлдвэр жилдээ 3000 тонн HLC хэлбэрийн ган бүтээц үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангана.
2013.05.22

Ган бүтээцийн үйлдвэр ашиглалтанд орлоо

Манай улс барилгын материалынхаа 60 гаруй хувийг импортоор нийлүүлж ирсэн. Тэгвэл импортыг орлох үндэсний үйлдвэрийн тоо нэгээр нэмэгдлээ.

Барилгын салбарт шинэ техник технологийг нэвтрүүлж ирсэн Тэдмэнт компани Монголд анх удаа ган бүтээцийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэ үйлдвэр жилдээ 3000 тонн HLC хэлбэрийн ган бүтээц үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах юм байна.

Импортыг орлох үндэсний үйлдвэрийн тоо нэгээр нэмэгдлээ.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Засгийн газраас барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид барилгын материалуудыг орон даяар бүсчилэн хөгжүүлэх чиглэл барьж, ялангуяа импортын томоохон хамаарал бүхий цемент, арматурыг дотооддоо үйлдвэрлэдэг болохын тулд үйлдвэрлэлүүдийг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд дэмжин ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн Засгийн газраас томоохон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд барилгын материал үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжиж байгааг салбарын сайд онцоллоо.