Ерөнхийлөгч цөмийн зэвсгийн талаархи Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ
Дэлхийн дээвэр нь Эверест бол улс төрийн ноён оргил нь НҮБ юм. НҮБ бол хүн төрөлхтний дэлхийн I, II дайнаас авсан сургамжид тулгуурлаж, даян дэлхийд энх тайвныг сахиулах үүрэг хүлээсэн олон үндэстний байгууллага.
Шуудхан хэлбэл, дэлхийн III дайныг гаргуулахгүй байх үүрэг хүлээдэг. Мэдээж өнгөрс өн хугацаанд НҮБ манай гаригийн энхтайвныг сахиулахаас гадна маш олон талын үүрэг гүйцэтгэдэг “универсал” байгууллага болтлоо өргөжсөн. Их гүрнүүдийн тэнцвэрийг хадгалах зорилгоор байгуулагдсан Аюулгүйн зөвлөлд нь Монгол Улс багтдаггүй ч, бүрэн эрхт гишүүн нь болоод 50 жилийг ардаа үдээд байна.
Тухайн үеийн социалист хамтын нийгэмлэгийн гишүүн БНМАУ-ыг бодвол одоогийн ардчилсан Монгол Улсын НҮБ дахь үүрэг оролцоо хамаагүй их болсон. Манай эрх баригчдын бүрдүүлсэн “Төв Ази дахь ардчиллын нүүр царай” гэсэн имиж нь олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөдөг.
Ялангуяа, сүүлийн жилүүдэд бүс нутгийн аюулгүй байдал болон цөмийн зэвсэггүй статус, иргэний хөгжлийн талаар тогтмол илтгэл тавьж, тогтоолын төсөл санаачлан батлуулж байгаа нь манай орны нэр хүндийг НҮБ-ын тавцанд өргөж байгаа билээ.
Өдгөө НҮБ-ын Ерөнхий ассамблей 68 дугаар чуулганаа хийж, Монгол Улс ч олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ээлжит удаагаа оролцож байна. Энэ удаагийн чуулганд 193 улсын 102 Ерөнхийлөгч, 49 Ерөнхий сайд, Гадаад хэргийн 42 сайд оролцож байгаа. Түүний нэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж билээ.
Тэрээр өнгөрсөн онд Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулга Ерөнхийлөгч цөмийн зэвсгийн талаархи Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ уулзалтад оролцохдоо “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”, “Ардчиллын боловсрол”-ын асуудал гэсэн хоёр тогтоолын төслийг хэлэлцүүлж, батлуулсан юм. Харин энэ удаа бүх нийтээрээ бичигтэн болох “НҮБ-ын арван жил”-ийн үндэсний илтгэл, “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” үндэсний илтгэл, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай илтгэл тавьж, тогтоолын төсөл батлуулахыг зорьж байгаа юм.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзах хуваарьтай байгаа. Мөн АНУ-ын Ерөнхийл өгч Барак Обаматай хамтран “Ардчилал хөгжиж байгаа улсууд дахь иргэний нийгмийн байгууллагууд” сэдэвт хэлэлцүүлгийг удирдахаар болсон. Дараа нь, Нью-Йоркт төвтэй Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах “Ардчилал ба түншлэл” арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцох учиртай.
НҮБ-ын Ерөнхий ассемблейн
Харин бодлогын төвшинд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаархи Ерөнхий ассамблейн өндөр хэмжээний уулзалт, “Хөгжлийн үйлсэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо ба олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, түншлэл” дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцохоор төлөвлөөд байгааг дуулгасан юм.
Өнөөдрийг хүртэл цөмийн зэвсэгтэй дэлхий амар тайван уу, цөмийн зэвсэггүй дэлхий аюулгүй юу гэдэг асуудал олон улсад маргаантай хэвээр л байна. Яг л өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг шиг олон улсад шүдний өвчин болсон асуудал болоод байгаа билээ. Учир нь,Хүйтэн дайны үед цөмийн зэвсгийн гүйцэтгэсэн үүргийг зарим хүмүүс сайшаадаг.
Өөрөөр хэлбэл, гагцхүү аль аль нь цөмийн зэвсэгтэй байсныхаа хүчээр л АНУ, ЗХУ Дэлхийн III дайныг өдөөж зүрхлээгүй гэсэн онолыг зарим улстөрч дэвшүүлдэг. Харин нөгөө хэсэг нь тухайн цаг үед дэлхийн улсууд капиталист болон социалист гэсэн хоёр туйлт ертөнцөд хуваагдаж байсан. Тийм учраас цөмийн зэвсэг түрэмгийллийг хүчээр барьж чадсан байж магадгүй. Одоо бол бид олон туйлт ертөнцөд амьдарч байна.
Хүчний харьцаа нэгээс нөгөөд шилжих зарчмаар явж байгаа. Бас терроризм гэсэн шинэ “дайсан” хүн төрөлхтөнд бий болсон. Энэ хэрээр цөмийн зэвсгийн аюул эмзэг сэдэв болсон гэж үзэж байгаагаа илэрхийлдэг. Энэ маргааны дундуур Монгол Улс “Цөмийн зэвсэггүй бүс” гэсэн нэгэн шинэ гэж хэлж болохоор статус гаргаж ирсэн нь маргааныг таслах түлхүүр ч болж магадгүй талаар олон улсын төвшинд ярьж байгаа.
Өнгөрсөн онд хуралдсан Ерөнхий ассемблейн 67 дугаар хуралдаанаар манай улсын хэлэлцүүлж батлуулсан “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай” цөмийн зэвсэгтэй таван гүрний хамтарсан тунхаглал болон Монгол Улсын тунхаглалыг олон улсад өндрөөр үнэлсэн. Тийм учраас энэ сарын 26-ны өдөр Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах арга хэмжээ болон Цөмийн зэвсгийг хураах асуудлаархи Ерөнхий ассамблейн өндөр хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьж, үг хэлүүлэхээр болжээ.