С.Баярцогт:Хувьцаа худалдаж авах 330 тэрбум төгрөг төсөвт байгаа
С.Баярцогт: УИХ-ын гишүүн
2012.02.14

С.Баярцогт:Хувьцаа худалдаж авах 330 тэрбум төгрөг төсөвт байгаа

Сангийн сайд асан С.Баярцогт

- Иргэдийн хувьцааг худалдаж авах мөнгийг 20 хүртэлх хувиар IРО үүсгэхээрмөнгө нь төвлөрүүлэх боломжтой болно. Одоогоор 55-р тогтоолын дагуу 530тэрбум төгрөг төсөвт суусан байгаа гэв-

 

Эдийн засгийн байнгын хорооныөчигдрийн хуралдаанаар Тавантолгойн асуудлыг хэлэлцсэн юм, Энэүеэр Сангийн сайд асан С.Баярцогтоосцөөн асуултад хариулт авлаа.

-УИХ-ын хоёр гишүүн өргөн барьснаар Таван толгойн асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын 39-р тогтоолоос болж иргэдэд олгох нэг сая төгрөг гацаад байгаа гэх хүмүүс ч бас байна?

-39-р тогтоолд зааснаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг 20 хувьд хүргээд байгаа бөгөөд сонголт байгаа. Хэрвээ иргэд хувьцаа авахгүй гэвэл зөвхөн Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж авахаар тусгасан. Мөн үндэсний аж ахуй нэгжүүдэд дээрх хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр арилжаална гэсэн байгаа.

УИХ-ын 39, 53, 57-д өөрчлөлт орсны дараа Хүний хөгжил сангийн дээр тоог нь тулгах ажил явагдана.

Тэгээд бэлэн мөнгө, бэлэн бусаар 1,5 сая байхаар бичилт хийж дуусгах юм. Байнгын хорооны хурлаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг олгоход нэмэлт өөрчлөлт оруулах тухайд зарим гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд дэмжиж Засгийн газрын хуралдаанаар оруулахаар боллоо.

-Хэрэв иргэд хувьцаагаа авахгүй Засгийн газарт хувьцаагаа зарна гэвэл энэ мөнгийг хаанаас төвлөрүүлэх вэ. Бэлэн мөнгийг шууд олгох боломж бий юу?

-ААН-д нэрлэсэн үнээр зарахад тэр мөнгө нь төсөвт орж ирнэ. Төсөвт орж ирэхдээ өмч хувьчлалын хэлбэрээр орж ирэх юм. Иргэдийн хувьцааг худалдаж авах мөнгийг 20 хүртэлх хувиар IРО үүсгэхээр мөнгө нь төвлөрүүлэх боломжтой болно. Одоогоор өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эхний ээлжинд олгох 330 тэрбум төгрөг төсөвт суусан байгаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настануудад нэг сая төгрөг олгохоор яригдаж байгаа. Хэрэв энэ мөнгийг олговол хувьцааг яаж хувиарлах вэ?

-Энэ тал дээр асуудал гарахгүй. Ахмадуудад сая төгрөг өгөх асуудал шийдэгдээгүй. Харин оюутнуудад бэлнээр бага зэрэг мөнгө олгож магадгүй. Оюутнууд 500 мянган төгрөгөө бэлнээр сургалтын төлбөр хэлбэрээр авсан. Үлдсэн 500 мянган төгрөгийг нь 21 мянга хэлбэрээр авсан ч 410 мянга орчим төгрөг аваад байгаа бөгөөд үүн дээр нь 536 хувьцааг нь нэмэхээр нэг сая 400 орчим мянган төгрөг авч байгаа юм. 1,5 сая төгрөг болох ёстой ч цаана нь 90 орчим»мянган төгрөг үлдэж байгаа юм, Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар зохицуулах байх.

-39,53,57-р тогтоолууд хоорондоо зөрүүтэй заалтууд байгаа гэж байсан. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?

-Энэ гурван тогтоолд хоорондоо зөрүүтэй, санал зөрөхөөр заалтууд байгаа. Зөрүүтэй байгаа заалтуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, уялдаа холбоог нягтлах юм. Байнгын хороогоор энэ талаар ярилцаагүй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.