Төсвийн тодотголыг дэмжлээ
Төсвийн байнгын хороо хуралдаан
2012.02.09

Төсвийн тодотголыг дэмжлээ

Өчигдөр үдээс хойш Төсвийн байнгын хороо хуралдаж хэлэлцэхээр төлөвлөөд байсан Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг, Төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын 2011 оны 54, 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл мөн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хуралдаанд Сангийн сайд танилцуулга хийсэн бөгөөд хэлэлцсэн асуудлуудтай холбоотойгоор гишүүдээс асуух асуулт болон санал байхгүй байсан тул дээрх төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг санал нэгтэй дэмжсэн.

Түүнчлэн хуралдаанаар Байнгын хорооны даргаар тус байнгын хорооны гишүүн О.Чулуунбатыг МАН-ын бүлгийн санал болгосноор, Төсвийн зарлагын дэд хорооны даргаар Ц.Сэдванчигийг улируулан ажиллуулахаар АН-ын санал болгосныг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахаар шийдвэрлэлээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.