УИХ-ын гишүүн Г.Батхүү
2013.10.01

Хөдөөд эдийн засгийн хямрал илт мэдэгдэж байна

Хоёр найз уулзаад амьдрал ямар байна гэхэд муу гэсэн хариулт л гарч байна. Уг нь ардчилсан Ерөнхийлөгч, ардчилсан парламентыг мөрөөдсөн ард иргэд сайхан амьдарна хэмээн найдсан байх.

Гэтэл одоо эдийн засгийн хямрал бий болоод байна. Хотын иргэд ажил төрлөө хийн өнөө маргаашийн хоолыг залгуулж байгаа бол хөдөө орон нутагт байдал маш хүндхэн байна.

УИХ-ын гишүүн Г.Батхүү “Сая хөдөө орон нутагт яваад ирлээ. Эдийн засгийн хямрал мэдрэгдэж эхэлж байна. Улаанбаатараас хөдөө орон нутагт чиглэсэн автомашины тоо цөөрчихсөн, тэр дундаа бараа тээвэрлэсэн ачааны машин цөөрчихсөн байна. Зам дагуу байдаг хоолны газрууд ажиллахгүй байна.

Учир нь автомашин явах нь цөөрч эдийн засаг хүндэрсэн. Зарим иргэдэд Доллар чангарсан нь тэр бүр мэдэгдсэнгүй. Учир нь экспортоор өндөр ханшаар бараа бүтээгдэхүүн оруулж ирээгүй. Хуучин ханш нь бага байхад худалдан авсан бараа бүтээгдэхүүн дээрээ ханш өсгөн үнэ нэмсэн байна” хэмээн хэллээ.