Мэндчилгээ
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын нэг жилийн ой боллоо
2013.10.04

Мэндчилгээ

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрыг байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн худалдан авах ажиллагааг шударга, ил тод, шуурхай бөгөөд хариуцлагатай хамтран зохион байгуулсан нийт ажилтан албан хаагчиддаа талархал илэрхийлэн мэндчилгээ дэвшүүлж байна.

Хамтран ажилладаг байгууллагууд болон албан хаагчид Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Шинэчлэлийн Засгийн газраас Худалдан авах ажиллагааны газрыг байгуулснаар худалдан авах ажиллагааг илүү нээлттэй, ил тод, илүү шуурхай бөгөөд шудрага болгох зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгжид ;үргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг орон даяар зохион байгуулах, үнэлгээний хороодод иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг татан оролцуулах замаар нийгмийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг үе шаттай цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээс гадна цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, худалдан авах ажиллагаанд нэгэн томоохон алхмыг хийлээ.

Бидэнтэй хамтран ажилладаг олон улсын болон төрийн байгууллагууд, энэ салбарын хөгжлийн төлөө хүчин зүтгэж Монгол улсын өнцөг булан бүрт худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж байгаа албан хаагчид Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал