Баянзүрхийн ахмадууд баяраа тэмдэглэлээ
Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
2013.10.08

Баянзүрхийн ахмадууд баяраа тэмдэглэлээ

Олон Улсын Ахмадын баярыг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

28 хорооны 168 иргэнээс “Хаан вальс” бүжгийн тэмцээнд шалгарсан ахмад бүжигчид хүрэлцэн ирсэн зочдод бүжгээ сонирхуулсан юм.

Бөхийн өргөөнд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 24 мянган ахмадын төлөөлөлд Монгол Улсын гавьяат жүжүигчин У.Далантай, Х.Үнэнхүү, Э. Бүрнээбаяр ,Ч. Насантогтох, Г.Эрдэнэбат болон Соёлын тэргүүний ажилтан Ц. Баттөр нарын уран бүтээлчид ая дуугаа өргөв. Мөн 28 хорооны 168 иргэнээс “Хаан вальс” бүжгийн тэмцээнд шалгарсан ахмад бүжигчид хүрэлцэн ирсэн зочдод бүжгээ сонирхуулсан юм.

Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр  үр хүүхэддээ болон  ард түмэндээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал болж, төрд олон жил үр бүтээлтэй ажилласан 60 ахмадыг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ахмадын хорооны хүндэт тэмдэгээр шагнаж урамшууллаа.