Ж.Сүхбаатар: Нам дүрмийн засаглалаар амьдарч сурах ёстой
ТВ5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн зочноор МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар оролцлоо.
-МАН 27-дугаар их хурлаа хийхээр боллоо. Намын нарийн бичгийн даргын хувьд та их хурлаас юу хүлээж байна вэ?
-МАН бол монголд байгаа тэргүүлэгч улс төрийн хүчин. Бид 27 дугаар их хурал дээрээ юун түрүүнд намынхаа улс төрийн шинэ нөхцөл байдалд нам хэрхэн дасан зохиож ажиллах. Намын даргын улс төрийн илтгэл, намын мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулах асуудлаа ярина.
Мөн монгол улсын хөгжлийн бодлоготой асуудлуудаар нам өөрийн бодлогын нэгдсэн шийдлийг нийгэмдээ танилцуулна. Өнгөрсөн жил бид улс орны хувьд эрх баригч улс төрийн хүчин байсан. Одоо түүхэндээ хоёр дахь удаагаа сөрөг хүчин болж байна.
Хоёр дахь удаагаа сөрөг хүчин болж байгаагийн улс төрийн шинэ нөхцөл байдал, шинэ сорилт бэрхшээл энэ намд тулгарч байна. Энд дасан зохицож үйл ажиллагаагаа бүтцийн хувьд өөрчлөлт хийх чиглэлээр ажиллаж байгаа.
-Хувь гишүүний хувьд даргыг байн байн сольсноор МАН-д шинэчлэл ирдэг үү?
-Улс төрд хувь хүнээс хамаарах зүйлүүд байна. Ялангуяа тухайн удирдлагын бодлогыг хэрэгжүүлэх багаас олон зүйл хамаардаг. Чөлөөт нийгэмд хамгийн чухал зүйл бол хувь хүний хүчин зүйлээс дутуугүй хуулийн засаглалын хүчин зүйл хүчтэй байх явдал.
Дараагийн гарах шинэ дарга ямар шаардлага, шалгуурыг хангаж, намын нийгмийн өмнө хүлээсэн ямар үүргийг биелүүлэх вэ гэдгийг яриа ёстой. Нам дүрмийн засаглалаар амьдарч сурах ёстой. Хувь хүний засаглалаар дандаа юм сайжирдаг биш.
МАН-ын эрх баригч АН-аас ялгаатай зүйл нь 90 гаруй жилийн түүхтэй, 200 гаруй мянган хүнтэй хамт олныг зохион байгуулсан бүтэц.
МАН-ын эрх баригч АН-аас ялгаатай зүйл нь 90 гаруй жилийн түүхтэй байгуулагдсан, тогтолцоожсон 200 гаруй мянган хүнтэй хамт олныг зохион байгуулсан бүтэц. Энэ бүтэц зохион байгуулалт өөрийн гэсэн ой санамжтай, туршлагатай, түүхэн замналтай. Тэгэхээр энэ намыг огцом өөрчилнө гэдэг асуудал байж таарахгүй.
Удирдлагын шинэ баг нь ямар ч тохиолдолд нийгэмд танилцуулах олон чиглэл, салбарын нүүр царай болох, нийгмийн дэмжлэгийг зангидах, эсрэг тэсрэг үзэл бодлуудыг өөртөө татаж авч, хэлэлцүүлэгт оруулж, тэрийгээ олон нийтэд зөв чөлөөтэй ойлгуулж, намын олон түмний үзэл бодлыг өрнөлтөд оруулж чадах тийм олон хүмүүсийг төв орон нутагт гаргаж ирэх ёстой.
Юун түрүүнд намын дарга лидертэх гэхээсээ илүүтэй менежерийн үүрэг зорилтыг биелүүлж, нам дахь менежмент, маркетингийн ажил дээр дор хаяж нэг жил ажиллах шаардлага бий.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...