УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2013.10.17

Цэцийн саналыг есөн гишүүн дэмжив

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт заасан заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн шийдвэр гаргажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа хэллээ.

Тэнсэн суллаад ялаас чөлөөлсөн тэр захирамжид л давж заалдаж болохгүй. Тэрнээс биш суллахгүй чөлөөлөхгүй гэсэн заалтад давж заалдах, гомдол гаргах эрх нь нээлттэй байна гэж үзэж байгаа. Тиймээс эрх нь нээлттэй байгаа нөхцөлд үүнийг заавал шийдэх хэрэг байхгүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг би өөрөөр харж байгаа.

Хүмүүнлэг ардчилсан нийгэм гэж тодорхойлогдоод байгаа өнөө үед ялтан ч бай хэн ч бай Монгол улсын иргэн учир үндсэн хуульд заасан эрхээ эдлэх ёстой гэсэн цэцийн гол санааг байнгын хорооны 9 гишүүн дэмжиж, гурван гишүүн эсэргүүцсэн юм. Иймээс ялтан хугацаанаасаа өмнө суллагдах боломжийг олгохын тулд эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй билээ.