С.Ганбаатар гишүүн оюутнуудад хичээл заана
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.10.17

С.Ганбаатар гишүүн оюутнуудад хичээл заана

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн буруутай үйл ажиллагааг шүүмжилж, тэмцсээр ирсэн нэгэн. Тэрбээр хэлэхдээ ”Би Оюутолгойн талаар ганцаараа орилсоор байгаад хоолой өвдөж байна” хэмээн хошигнож байна билээ.

Тэгвэл Их, дээд сургуулийн оюутнуудаас менежмент, эдийн засаг, Оюутолгой гэсэн сэдвүүдээр олон удаа лекц уншуулах хүсэлтийг эрхэм гишүүнд тавьсан байна.

Тиймээс С.Ганбаатар гишүүн оюутнуудын хүсэлтийн дагуу Их, дээд сургуулиудад лекц уншихаар болжээ. Тэрбээр өнөөдөр “Шихихутаг” дээд сургуульд лекц унших юм байна.