2013.10.18
Ерөнхий сайд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар мэдээлнэ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсдог.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдрийн Засгийн газрын цагаар Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулах юм.
УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгөөгүй, улмаар энэ хөтөлбөрөөс болж орон сууцны үнэ өссөн гэхчлэн сөрөг нөлөөлөл гарсан хэмээн үзэж буй.
Иймд Ерөнхий сайд энэхүү хөтөлбөрийн талаар нэгдсэн ойлголт өгөхийн тулд гишүүдийн асуултад хариулах аж.