Г.Баярсайхан: Ерөнхий сайд аа, нүүрсний оронд глобал зүйл яримаар байна
УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.10.21

Г.Баярсайхан: Ерөнхий сайд аа, нүүрсний оронд глобал зүйл яримаар байна

УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв болон энэ оны төсвийн тодотголыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Ерөнхий сайдад хандсан шүүмжлэл олонтаа сонсогдсон юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Яамд хооронд ажлын уялдаа алга. Эд нар чинь ажил уяад байгаа юм биш үү. Худалдан авах ажиллагааны газар байх хэрэг байгаа юм уу, үгүй юу. Өмнө нь сайд нар тендерээ явуулаад, цаг хугацаанд болгоод л байсан. Харин энэ жил ажил уясан байдлаар Худалдан авах ажиллагааны газар тодрох болов уу гэж бодож байна.

Цаашлаад хэлэхэд Ерөнхий сайд төмөр замыг тал талаас нь судалж байгаа гэлээ. “Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэдэг шиг хамгийн ашигтай нь нарийн төмөр зам байна. Энэ асуудлаа яаралтай оруулж ир л дээ. Бүтэн жил ажил уялаа. Үүн дээр анхааралтай хандах болов уу. Төсөв бол хөөсөрсөн. Цаашид бодитой хандмаар байна. Буруутныг хайх хэрэггүй.

Хүний толгой илээд суухгүй хэрэггүй. Төр төмөр нүүртэй. Үнэхээр буруутайг нь хэлээд явах хэрэгтэй. Хариуцлагын тухай ярих л ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд үнэхээр хороодын Засаг даргын ажил яриад байна. Үүн дээр дүгнэлтээ хийгээрэй. Гишүүд бодлого ярьж байна. Ерөнхий сайд аа, нүүрсний оронд глобал зүйл яримаар байна.