2013.10.18
Ж.Энхбаяр: Хариуцлага нэхнэ гэдгээ эртхэн хэлье
УИХ-ын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр үг хэлсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
“Бид Ерөнхий сайдын хэлсэн энэ авлигажсан төсвийг нэлээд нухна. Таны хэлснээр бол боловсролын салбарт 87 тэрбум, бусад салбарт 59, 50, 44 зэрэг тэрбум төгрөгийн авлигатай төсөв оржээ.
Та бүхний алдаа болгоныг харж байна. Маш олон сайд нар хүнд байдалд орохоор байгаа шүү. Ямар амархан амьдралаас тасарч байна вэ. Бид хариуцлага нэхнэ гэдгээ эртхэн хэлье”.