2013.10.18

Н.Алтанхуяг тансаглалыг “тэвчих зардал” болголоо

Шинэчлэлийн Засгийн газар төсвийн шинэчлэлийг дараа жил гэж хойшлуулалгүй тодотголоос эх­лүүлэхээр болжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулга­ны нэгд­сэн хуралдаанд өчигдөр мэдэгдэл хийж, энэ оны төсвийн зардлыг 814 тэрбум төгрөгөөр хасч буйгаа хэл­лээ. Тогтмол хурдтай өсч бай­сан төсвийн тэлэлтэд ийнхүү ши­нэч­лэлийн Засгийн газар цэг хат­гаж байгаа аж.

Ингэснээр төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд барих боломжийг ч давхар бүрдүүл­лээ. Тодруулбал, төсвийн орлого 6.2, зарлага 6.6 их наяд төгрөг бай­хаар энэ оны төсвийг тодотгох гэж байна. Ингэснээр алдагдлын хэм­жээг бууруулж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шал­гуур үзүүлэлтийг хангаж бай­гаа юм. Төсвийн алдагдлыг ДНБ-ийн хоёр хувьд барих тухай Ерөн­хий сайдын мэдэгдэл нэг талаас хуу­лийн шалгуурт нийцэж байгаа бол нөгөө талдаа Монголын та­лаар эерэг мессежийг дэлхий ний­тэд өгч чадлаа.

Өөрөөр хэлбэл, Зас­гийн газар төсөвт шинэлэг ме­неж­ментээр хандаж байгаагаа, урс­гал зардлаа бууруулж буйгаа олон ул­сад харуулж чадлаа. Хэрэв ал­дагдал ДНБ-ий хоёр хувиас хэтэр­сэн бол манай улсын зээлжих зэрэг­лэл буурч, хөрөнгө оруулал­тын орчин одоогийнхоос ч дордох байв. Тиймээс л төсвийн шинэчлэ­лийг дараа гэж хойшлуулалгүй то­дотголоос эхлүүлэхээр шийдсэн бо­лолтой.

Сүүлийн жилүүдэд тогт­мол өсч байсан төсвийн зардлыг ийнхүү хасч чадсан нь шинэчлэлийн Засгийн газрын шинэлэг, бас ухаалаг алхам болсон гэдгийг сө­рөг хүчний гишүүд ч үгүйсгэхгүй бай­гаа. Гэвч тэвчиж болох зардал буюу шат шатны төсвийн захиран зарцуулагчдын тансаг зардлыг танасны төлөө Ерөнхий сайдыг за­рим улстөрч, хурган дарга нар баалж эхэлсэн. Тансаг зардал гэ­дэгт нь агентлагийн дарга нарын жилд 2-3 удаа явдаг гадаад томи­лол­­тын зардал ч багтаж байгаа юм. Нөгөө талаас хурган дарга нарын тансаг зардлыг бууруулс­ныг олон нийт таашааж, дэмжиж байгаа билээ. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тан­саглалыг “тэвчих зардал” бол­госныг цөөнх болсон хурган дарга нар эсэргүүцэж, харин олонхи бол­сон иргэд дэмжиж байгаа юм.

Тодотголоор хасагдаж байгаа төсвийн урсгал болон хөрөнгө оруу­лалтын зардлын жагсаалтаас ха­рахад “Яагаад өмнө нь ийм хэм­нэлт хийж болоогүй юм бэ” гэсэн асуулт хүн бүхэнд төрөх байх. Жи­шээ нь, бид сургууль, цэцэрлэг, спорт заал, цэвэрлэх байгууламж, лаборатори гэхчилэн 102 барилга тус бүрт нь нэг буюу нийт 102 шир­хэг зураг төсөл гаргаж барьдаг байжээ.

Шинэчлэ­лийн Засгийн газар төсөвтөө шинэ ме­нежмент хэрэгжүүлснээр ирэх жилээс энэ мэт үрэлгэн зардлыг төсвөөс хуу авч хаяхаар болжээ.

Зөвхөн нэг барилгын зураг гаргах жишиг үнэ нь 100-200 сая төг­рөг байдаг гээд бодохоор чам­гүй их мөнгө байгаа биз. Шинэчлэ­лийн Засгийн газар төсөвтөө шинэ ме­нежмент хэрэгжүүлснээр ирэх жилээс энэ мэт үрэлгэн зардлыг төсвөөс хуу авч хаяхаар болжээ. Нэг аймгийн гурван суманд нэг ижил Соёлын төв барихын тулд гур­ван зураг төсөв зохиодог байс­ныг болих юм байна.

Тухайлбал, ССАЖЯ-ны есөн төрлийн 15, ЭМЯ-ны найман төрлийн 13, Хө­дөлмөрийн яамны есөн төрлийн ес, ҮХААЯ-ны 28 төрлийн 28, БХБЯ-ны хоёр төрлийн зургаа, БОНХЯ-ны долоон төрлийн до­лоон барилгыг нэг хэв загвар, ижил төсвөөр барихаар төлөвлөжээ. Гэх­дээ энэ нь нэг хэвийн, яг адил­хан барилга босно гэсэн үг биш. Барилгууд ерөнхий архитектурын хувьд адил байх ч юунд зориулж байгаагаасаа хамаараад инте­рьер, экстерьер нь өөр өөр байх боломжтой гэнэ.

Төсвийн шинэ менежментын бод­логын талаар цааш нь үргэлж­лүүлье. Эрх баригчдын хэмнэл­тийн бодлого нь их энгийн юм би­лээ. Засгийн газар төсвийн тодот­го­лоор төсвийн урсгал зардлыг 234.3 тэрбум төгрөгийг танаж оруулж ирсэн.

Үүнийг Ерөнхий  сайд Н.Алтанхуяг “Тэвчиж болох зар­дал” гэж томъёолсон. Түүгээр бол 2013 он дуусч, төсвийн шинэ жил эхлэ­хээс нааш төрийн яам, агентлагууд худалдаж авахаар тө­лөвлөөд бай­сан автомашин, сан­дал ширээгээ худалдаж авалгүй тэвчих юм бай­на. Нэгэнт автома­шин худалдаж авахаа больсон учраас түүнд зар­цуулахаар төлөв­лөөд байсан ша­тахуун, сэлбэгийн зардлыг ч давхар хэмнэнэ гэсэн үг. Ингэж хэмнэсээр нэг агентлагаас дунджаар 300 ор­чим сая төгрөгийг буцааж татах боломж бүрдсэн бай­на. Ерөнхий сайдын “Тэвчих” заа­варт “Өр та­вихгүй байх” гэсэн нэ­мэлт тодотгол багтсан гэдгийг то­­дотгоё.

Юу гэхээр ирэх жилийн төс­вөө барьцаалж, энэ жил өр та­вихыг хориглосон хэрэг. Ингэс­нээр төрийн байгуул­ла­гуудын хоо­ронд он дамжсан өрийн сүлжээ үүсдэг үзэгдлийг цэг­лэж байгаа аж. Түүнчлэн 2014 оноос Засгийн га­зар урсгал зард­лаа санхүүжүүлэх­дээ ач холбогдлоор нь эрэмбэлэ­хээр болжээ. Өөрөөр хэлбэл, хам­гийн чухал гэсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийг хамгийн түрүүнд олгоно. Дараа нь, төрийн ма­шиныг зогсолтгүй ажиллуулах нөх­­цөлийг хангаж өгдөг урсгал зард­­лууд, хам­гийн сүүлд тоног тө­хөө­рөмж, ши­нээр автомашин, сан­дал ширээ худалдаж авах, засвар үйлчилгээ гэсэн зардлууд эрэмбэлэгдэнэ.

Харин төсвийн хөрөнгийн оруу­лалтын зардлаас дараахь байд­лаар хэмнэлт хийжээ. Үүнд, энэ оны наймдугаар сарын 23-ны байдлаар тендер нь шалгараагүй, шалгарсан ч гэрээ байгуулаагүй бай­гаа бүх хөрөнгө оруулалтын аж­лыг цуцалсан байна. Ингэснээр 425.8 тэрбум тодотголоор хасагд­жээ. Гэхдээ энэ нь эдгээр тенде­рийг цуцалсан хэрэг биш, ирэх жилийн төсөв рүү шилжүүлсэн гэд­гийг Ерөнхий сайд онцолж байв. Үүнээс гадна төсвийн шинэчлэ­лийн бодлогын хүрээнд тендер шалгаруулалтын асуудлыг нэлээд цэгцэлж байгаа бололтой. Төрийн байгууллагууд тендер шалгаруу­лал­тад оролцож байгаа компаниу­дын хүн хүчний нөөц, техникийн бо­ломжийг харгалзаж үзэхгүйгээр зөвхөн хямд үнийн санал тавьсан компанийг шалгаруулдаг.

Барилга дээр жишээ авахад анх төсөвт суусан хэмжээнээсээ нэмэгдсэн зардлын хэмжээ л гэхэд 272 тэрбум төгрөг болж бай­­гаа аж. Энэ мөнгөөр 123 бага сур­­гууль, цэцэрлэг босгоход хү­рэл­­цэ­нэ

Шалгар­сан компаниуд нь явцын дунд үнийн дүнгээ өсгөдөг гаж үзэгдлийг зогсоох гэнэ. Барилга дээр жишээ авахад анх төсөвт суусан хэмжээнээсээ нэмэгдсэн зардлын хэмжээ л гэхэд 272 тэрбум төгрөг болж бай­­гаа аж. Энэ мөнгөөр 123 бага сур­­гууль, цэцэрлэг босгоход хү­рэл­­цэ­нэ гээд бодохоор ямархуу хэм­­жээний үрэлгэн зардлыг танаж чадсан нь ойлгомжтой асуудал. Жишээлбэл, Дархан-Уул аймгийн спорт цогцолборыг анх 11 тэрбум төг­рөгөөр босгохоор төлөвлөсөн ч явцын дунд 21 тэрбум төгрөг болж зардал нь нэг дахин өсчээ. Мөн Хэнтий аймгийн Хан-Хэнтий чуулгын барилга, Найрамдал зус­лангийн Усан спортын цогцолбор, Говийн бүсийн эмчилгээ оношло­гоо­ны төв, Завханы хөгжимт дра­мын театрын барилгын өртөг 2-3 дахин өссөн гэсэн муу үзүүлэлтээр тэргүүлж байгаа юм.

Эд бүгдээс ха­рахад “Төр л хамгийн муу менеж­мент” хийдэг гэсэн онол үеэ өнгө­рөөж ч байгаа юм шиг санагдана. Ямартай ч шинэчлэлийн Засгийн газрын оруулж ирсэн төсвийн то­дотгол олон нийтийн хүлээж байс­наас ч эерэг үзүүлэлтийг ха­руулж чадлаа. Энэ нь ирэх оны тө­сөв ч менежмент сайтай болох нь гэсэн хүлээлтийг үүсгээд байна.