Д.Тэрбишдагва: Зураг төсөлгүй 64 барилга бий
УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.10.17

Д.Тэрбишдагва: Зураг төсөлгүй 64 барилга бий

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийж байна. Төсөв хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож гишүүдэд мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Энэ жилийн төсөвт суулгасан мөнгө, бодит үнэ хоёрын хооронд асар их зөрүү гарсан. 620 хүүхэдтэй цэцэрлэг барихад зарим нь 1,5 тэрбум байхад зарим нь зургаан тэрбум төгрөг суулгасан байх жишээтэй.

Одоо 64 зураг төсөлгүй барилга байна. Энэ жилийн тодотголоор өмнө нь сонгуулийн шоу хийж мөнгө тавиулсан дүр үзүүлж, тэр нь бодит амьдрал дээр хүрдэггүй байдлыг зогсоох хэрэгтэй байна" гэлээ.

Мөн өнөөдрийн хуралдаанд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл оролцож байгаа юм.