Оюутолгой
2013.10.22
Алтны хуульд өөрчлөлт оруулбал Оюутолгойгоос хүртэх ашиг буурна
Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол улсын дотоодын татварын хэмжээ буурвал хөрөнгө оруулагчдад хууль нь үйлчилж ашигтай байдлаар нөлөөлнө.
Харин татварын хэмжээ нэмэгдвэл тогтвортой байдлын гэрээний дагуу Оюутолгойн хөрөнгө оруулагчдад үйлчлэхгүй. Ийм хуудуутай гэрээ байгуулчихаад алтны хуульд өөрчлөлт оруулбал Монголчуудын Оюутолгойгоос хүртэх ашиг жил ирэх тусам буурахыг гишүүн Ц.Даваасүрэн мэдээллээ.